Онцгой байдлын ерөнхий газраас Шүүхийн ерөнхий зөвлөлтэй хамтран “Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах нь” сэдэвт сургалтыг Дорноговь аймгийн Замын-Үүд суманд энэ сарын 27-28-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Сургалтад төв, орон нутгийн шүүхийн Тамгын газрын дарга нар хамрагдаж, гамшгаас хамгаалах бэлэн байдал, гамшгийн үеийн хариу арга хэмжээний мэдлэгээ дээшлүүллээ.
Мөн энэ үеэр гал унтраах болон газар хөдлөлтийн үеийн дууриалган үзүүлэх дадлагыг хийж, харилцан туршлага солилцсон юм.
0 cэтгэгдэлтэй