Хойд бүсийн гал түймрийн улсын хяналтын байцаагч нарын сургалтыг зохион байгуулж байна

2024-09-25 23 0

ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газраас Хойд бүсийн гал түймрийн улсын хяналтын байцаагч нарын сургалтыг энэ сарын 25-27-ны өдрүүдэд Дархан-Уул аймагт зохион байгуулж байна.

Сургалтад Орхон, Дархан-Уул, Хөвсгөл, Архангай, Төв, Булган, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахлах байцаагч нарын алба хаагчид хамрагдаж байгаа юм.

Гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх, барилга, байгууламжийн зураг төсөл хянах болон шинээр батлагдсан дүрэм, журам, заавар, стандартыг танилцуулах, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр онол, дадлага хосолсон хэлбэрээр алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлнэ.

Холбоотой мэдээ