Орон нутаг “Нүүх үү, суух уу судалъя” мэдээллийн аян эхэллээ

2021-02-23 447 0

НҮБ-ын Шилжилт Хөдөлгөөний Байгууллагаас санаачлан ХНХЯ, Улсын Бүртгэлийн Ерөнхий газар, НЗДТГ, Швейцарын Хөгжлийн Агентлаг хамтран “Нүүх үү, суух уу, судалъя” мэдээллийн аяныг эхлүүллээ. Нийслэл Улаанбаатар хотод зөвхөн 2020 онд нийт 39 мянган иргэн хөдөө орон нутгаас шилжин ирснээ бүртгүүлсэн болохыг Улсын бүртгэлийн ерөнхий газраас мэдээллээ.

Ингэснээр Улаанбаатарт нийт хүн амын 46 хувь нь төвлөрч,  байгаа нь боловсрол, эрүүл мэнд, төрийн үйлчилгээний ачаалалыг 2-3 дахин нэмэгдүүлж шилжих хөдөлгөөнөөс үүдэлтэй тулгамдсан асуудлыг дагуулсаар байгаа юм.

Түүнчлэн иргэд шилжих хөдөлгөөнд оролцохдоо шилжин суурьшихаар очиж буй газрынхаа талаар мэдээлэл дутмаг, тухайн амьдрах орчноо урьдчилан судалдаггүй, төлөвлөж бэлтгэдэггүйн улмаас очсоныхоо дараа олон сорилтуудтай тулгардаг нь судалгаагаар харагджээ.

Шилжин суурьшигчдад зориулсан мэдээллийн аян манай улсад анх удаа хэрэгжиж байгаа бөгөөд хөдөө орон нутгаас нийслэл хот руу шилжин суурьшихаар төлөвлөж буй иргэдийг шилжих хөдөлгөөнд хариуцлагатай, мэдээлэлтэй, судалгаатай оролцохыг уриалах юм.

Холбоотой мэдээ