Спорт заалны цэвэрлэгээ, үйлчилгээний ажил үйлчилгээг гүйцэтгэх байгууллагыг сонгон шалгаруулах зар

2025-01-02 36 0

Спорт заалны цэвэрлэгээ, үйлчилгээний ажил үйлчилгээг гүйцэтгэх байгууллагыг сонгон шалгаруулах зар

Нийслэлийн Өмчийн харилцааны газар нь Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбай-7 байрлах 694 кв.м “Спорт заал”-ны цэвэрлэгээ, үйлчилгээний ажил үйлчилгээг гүйцэтгэх байгууллагын сонгон шалгаруулалтад оролцох сонирхолтой аж ахуйн нэгжийг урьж байна.

  1. Сонгон шалгаруулалтын нэр

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбай-7 байрлах 1 давхар 694 м.кв талбай бүхий спорт заал.

Шалгаруулалтад оролцогч аж ахуйн нэгж нь сонгон шалгаруулалтын материалыг 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 16:30 цагаас өмнө Нийслэлийн Өмчийн харилцааны газарт зарласан хугацаанд байгууллагын нэр, хаяг, зориулалт бүрдүүлсэн материалын жагсаалтыг битүүмжлэн ирүүлнэ.

  1. Ажил үйлчилгээг авах эд хөрөнгийн̆ танилцуулга
Түрээслэх талбайн нэршил, чиглэл, зориулалт Байршил Талбайн хэмжээ (м2)
1 Хотын захиргааны хуучин барилга спорт заал Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбай-7 байрлах –     694 м.кв

 

  1. Сонгон шалгаруулалтын ерөнхий мэдээлэл
Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 16:30 цагт
Материал хүлээн авах хаяг, утас: УБ хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Эрдэнэс Монгол ХХК-ийн байр, Захиргаа, аж ахуйн хэлтэс

Утас: 75553399

Материал нээх хугацаа, хаяг байршил: 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 09:00 УБ хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Эрдэнэс Монгол ХХК-ийн байр, хурлын өрөөнд
Ажил үйлчилгээг гүйцэтгэх үнийн доод хэмжээ: Ажил үйлчилгээний сар бүрийн төлбөр 8.319.850 /найман сая гурван зуун арван есөн мянга найман зуун тавь/ төгрөг байна.

Жич: Хангамжийн материалын зардал багтсан.

Оролцогчдын бүрдүүлж ирүүлэх материал Ажлын даалгаврын дагуу үйлчилгээг эрхлэх, тавигдах доод шаардлага, шалгуурыг хангана.

1)    Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ нотариатаар баталгаажуулсан байх

2)    Санхүүгийн чадварыг нотлох баримт (хуулийн этгээдийн сүүлийн 3 сарын харилцагч банкны дансны хуулга, татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт) ;

3)    Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын шүүхээр тогтоогдсон бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт;

4)    Үйл ажиллагааны танилцуулга, ажлын туршлагын талаарх мэдээлэл

5)    Ажиллах хүчний мэдээлэл

6)    Үйл ажиллагааны төлөвлөгөө, төсвийн тооцоолол

7)    Үйл ажиллагаа эрхлэхэд шаардагдах тоног төхөөрөмжийн жагсаалт, фото зураг;

8)    Талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний үнийн санал /Албан бичгээр/

  1. Ажил үйлчилгээг гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах зааврын талаарх товч мэдээлэл

Монгол Улсын 2023 оны “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн дагуу д спорт заалны цэвэрлэгээ, ажил үйлчилгээг гүйцэтгэх байгууллагын сонгон шалгаруулалтыг нээлттэй̆, ил тод зохион байгуулна.

Эрхэлсэн үйл ажиллагааны чиглэлээр мэргэшсэн, туршлагатай̆, санхүүгийн̆ чадвартай̆ гэдгээ оролцогч өөрөө нотлох зорилгоор бүрдүүлэх материалыг бүрэн ирүүлж материалын үнэн зөвийг оролцогч бүрэн хариуцна. Материал дутуу тохиолдолд дээрх журамд заасны дагуу шалгаруулалтаас хасна. Зарласан хугацаанд ирүүлээгүй материалыг хүлээж авахаас татгалзана.

Материалыг бүрэн ирүүлсэн, тавигдах шаардлагыг хангасан нэг оролцогчийг шалгаруулна.

  1. Ажил үйлчилгээний талбай, эд хөрөнгийн талаар мэдээлэл авах

Ажил үйлчилгээний талбай, эд хөрөнгийг 2025 оны 01 сарын сарын 02-ны өдрөөс 01 дүгээр сарын 08-ны өдрүүдэд 14:00 – 16:30 цагийн хооронд өдөр Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбай-7 байрлах спорт заалыг үзэх боломжтой.

Сонгон шалгаруулалтын заавар, бүртгэх хугацаа, хөрөнгийн̆ талаарх болон бусад нэмэлт мэдээллийг авах байгууллагууд:

 

Байгууллага Утас Цахим хаяг

 

Эрдэнэс Монгол ХХК 755533990 Материалыг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн байрны 1 давхарын хүлээлгийн танхимд авчирж өгнө.

 

 

Холбоотой мэдээ