
Нийслэлийн Өмч хувьчлах комисс энэ сарын 15-ны өдөр хуралдаж, НЗД-ын дэргэдэх “Уламжлалт анагаах ухааны Элэг судлалын клиник төв”-ийг менежментийн гэрээгээр ажиллуулах 73 дугаар тогтоолыг хүчингүй болгосон. Энэ хүрээнд тус төвийн “Богд уул” сувиллыг хууль бусаар ашиглаж байсныг таслан зогсоож, нийслэл өмчлөлдөө буцаан авлаа.
Тус сувилал нь “Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв”-ийн харьяа найман объектын нэг бөгөөд 2014 оноос хойш иргэн Ж.Хатанбаатар нь хууль бусаар ашиглаж байсан юм. Тодруулбал, НЗД-ын дэргэдэх “Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв”-ийг менежментээр ажиллуулахаар Ж.Хатанбаатар, Ж.Адъяахүү, С.Оюунцэцэг нарын багтай 2008 онд гэрээ байгуулсан. Улмаар 2011, 2012, 2013, 2014 онд Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвд аудитын комисс оруулж, менежментийн гэрээг дүгнэсэн байдаг. 2014 оны гуравдугаар сарын 5-ны өдрийн тогтоолоор менежментийн гэрээний үүрэг даалгаврыг “хангалтгүй биелэгдсэн” гэж үзэн, гэрээг хаахаар шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, Ж.Хатанбаатар нарын баг 10 гаруй жил нийслэлийн өмчийг хууль бусаар ашиглаж ирсэн юм.
Энэ талаар НЗДТГ-ын дарга Д.Амгалан “ХУД-ийн 22 дугаар хороо буюу Зайсанд байрлах тус төвийн сувилал нь 1959 онд ашиглалтад орсон бөгөөд эзэмшлийн 3.9 га газартай. Уг сувиллыг мөн 2014 оноос хойш хууль бусаар ашиглаж ирсэн. Ж.Хатанбаатар нь улсын найман объектыг хууль бусаар ашиглахдаа улсад ямар ч төлбөр төлдөггүй, 10 гаруй жил зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхэлж, орлогыг завшиж байсан. 2004 онд уг сувилалд их засвар хийж, үүнийгээ 2009 онд 2.8 тэрбумаар үнэлүүлж байсан. Гэтэл тус сувиллын барилгын нөхцөл байдал, өнгө үзэмж муудсан байна. Нийслэлийн өмчийг хууль бусаар ашиглаж байгаа учраас ашиглалт үйлчилгээ, арчлалтад анхаараагүй байна. Цаашид уг сувилалд их засвар хийн шинэчилж, үйл ажиллагааг хэвийн явуулна” гэлээ.
28 cэтгэгдэлтэй
Awesome https://is.gd/N1ikS2
https://shorturl.fm/FIJkD
https://shorturl.fm/uyMvT
https://shorturl.fm/0EtO1
https://shorturl.fm/0oNbA
https://shorturl.fm/YZRz9
https://shorturl.fm/PFOiP
https://shorturl.fm/LdPUr
https://shorturl.fm/f4TEQ
https://shorturl.fm/MVjF1
https://shorturl.fm/TbTre
https://shorturl.fm/oYjg5
https://shorturl.fm/9fnIC
https://shorturl.fm/m8ueY
Awesome https://shorturl.fm/5JO3e
https://shorturl.fm/bODKa
https://shorturl.fm/68Y8V
https://shorturl.fm/j3kEj
https://shorturl.fm/m8ueY
https://shorturl.fm/j3kEj
https://shorturl.fm/A5ni8
https://shorturl.fm/5JO3e
https://shorturl.fm/bODKa
https://shorturl.fm/68Y8V
https://shorturl.fm/9fnIC
https://shorturl.fm/bODKa
Awesome https://shorturl.fm/oYjg5
https://shorturl.fm/hevfE