
Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд Батлан хамгаалах салбарт техникийн парк шинэчлэл огт хийгдэж чадаагүй өнөөг хүрсэн.
Харин бид энэ 2025 оны хоёрдугаар улиралд батлан хамгаалах яамны харьяа байгууллага, цэргийн ангиуд, Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад үүрэг гүйцэтгэж буй цэргийн багт гээд нийт 60 автомашинаар салбарынхаа техникийн хангалтыг нэмэгдүүллээ.
Өчигдөр/2025.05.26/ Ниссан Навара маркийн 20 автомашин гардуулсан. Өнөөдөр “Suzuki Jimni” маркийн нийт 18 автомашинаар хүч сэлбэлээ.
Улс орны аюулгүй байдлын манаанд хүчин зүтгэж яваа батлан хамгаалах, зэвсэгт хүчнийхэнд маань өдөр тутмын ажлаа хийж гүйцэтгэхэд энэхүү техникийн хангалт тодорхой түлхэц болно гэдэгт итгэж байна хэмээн Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт хэллээ.

0 cэтгэгдэлтэй