ЦЭРГИЙН АНГИУДАА ТУУЛАХ ЧАДВАР САЙТАЙ ШИНЭ АВТОМАШИНААР ХАНГАЛАА

2025-05-26 1 0
Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт цэргийн ангиудынхаа авто машиныг шинэчлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байгаа. Өнгөрсөн гуравдугаар сард Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад үүрэг гүйцэтгэж байгаа цэргийн багийнхаа техникийг шинэчилж, Тоёота загварын 22 автомашиныг цэргийн багт гардуулан өгсөн. Өнөөдөр цэргийн ангиуддаа туулах чадвар сайтай Nissan Navara маркийн 20 авто машиныг гардууллаа. Удахгүй нэгтгэл, анги, салбарууд, цэргийн багаа хэрэгцээт ачааны болон тусгай зориулалтын автомашинуудаар нөхөн хангахаар төлөвлөж байна гэдгээ салбарын сайд хэллээ.

Холбоотой мэдээ