
Баатарлаг түүх, бахархалт 100 жилийн ойгоор нисэх хүчний гол ноён нуруу болсон нисгэгч, инженер техникчдийнхээ нислэгийн цагийн хөлсийг 5-10 ДАХИН нэмэгдүүлж авиа компаниудын хөдөлмөрийн хөлсний үнэлгээтэй дүйцүүлснийг Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт дуулгаж, баяр хүргэлээ. Тэрбээр мөн “Геополитикийн сорилт өсөн нэмэгдэж буй энэ цаг үед нисэх хүчнээ шинэ техникээр хүч сэлбэж, Олон Улсын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх замаар боловсон хүчнийг мэргэшүүлэх чиглэлд онцгой анхаарч байна.
Цаашид Агаарын цэргийн чадавхийг улам өргөжүүлж, орчин үеийн шаардлагад нийцүүлэхээр чармайн ажиллана аа. Түүхийн хуудсыг баатарлаг үйлсээрээ мөнхөлсөн нисэх хүчний мянга мянган баатруудын эх орондоо өргөсөн тангараг, туулсан замнал бол Монголын ард түмний бахархал, хойч үеийн урам зоригийн эх булаг байх болно. Тэнгэрт суу алдрын мөртэй, газарт амжилт бүтээлийн гавьяатай нисэх хүчнийхэндээ аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэв.

0 cэтгэгдэлтэй