БХТ-ийн захирал Т.Пүрэвхатан 2025 оны гүйцэтгэлийн гэрээнд гарын үсэг зурлаа

2025-02-26 35 0

Барилгын хөгжлийн төв, аймгийн ГХБХБГ-ын хооронд байгуулах 2025 оны хамтын ажиллагааны гэрээний хүрээнд гүйцэтгэлийн төлөвлөгөөг шинэчилж, хэрэгжүүлэх арга хэмжээний бүтэн жилийн зорилтот түвшинг тодорхой үнэлэгдэхүйц тусгаж байгаагаараа онцлогтой юм. Тус зөвлөгөнөөр улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлсэн захиалагчийн хяналтын үйл ажиллагаа, 2025 оны төлөвлөгөө, тулгамдсан асуудал, хамтын ажиллагааны талаар мэдээлэл хүргэж санал солилцлоо. Мөн Барилгын хөгжлийн төвийн захирал Т.Пүрэвхатан 21 аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга нартай 2025 оны гүйцэтгэлийн гэрээнд гарын үсэг зурав.

Улсын хэмжээнд 21 аймаг, 9 дүүрэгт нийт 546 төсөл, арга хэмжээнд захиалагчийн техник хяналтыг хэрэгжүүлэн ажиллаж, 2024 онд 126 барилга байгууламжийг ашиглалтад оруулсан байна. Үүний 53 нь сургууль, цэцэрлэг, эмнэлгийн зориулалттай барилга байгууламж байна. Барилгын материалын чанарыг сайжруулах, лабораторийн үйл ажиллагааг өргөжүүлэх, төрийн үйлчилгээг хариуцлагатай, шуурхай үзүүлэх, шинээр батлагдсан норм дүрмийг барилгын хяналтад нэвтрүүлэхэд анхаарах зэрэг асуудлыг хөндлөө.

Холбоотой мэдээ