“ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙ” СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЛОО

2025-06-04 5 0
ХЗДХЯ-ны Ёс зүйн дэд хорооноос Монгол Улсын Ёс зүйн хороотой хамтран Төрийн албаны зөвлөлөөс зохион байгуулж буй “Шинэтгэлээр түүчээлсэн салбар зөвлөл” аяны хүрээнд “Төрийн албан хаагчийн ёс зүй” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
Сургалтаар тус зөвлөлийн дэргэдэх Ёс зүйн хорооны Ажлын алба, Соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Ц.Заяхүү “Төрийн албан хаагчийн ёс зүй” сэдвээр илтгэл тавьж, сургалтад хамрагдсан 60 гаруй албан хаагчдын мэдлэг, ойлголтыг бататгалаа. Тухайлбал, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль, түүний хэрэглээ, төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчил, тэр дундаа ёс суртахууны үндсэн суурь болох энэрэнгүй, хүн чанартай байх үнэт зүйлсийг эрхэмлэж явах талаар сонирхолтой лекц уншлаа.
Мөн Ёс зүйн хорооны ажлын албаны Дэд хороо хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Мөнхжин “Ёс зүйн дэд хорооны ажиллах журам”, “Хүний нөөцийн удирдлагын бүртгэл хяналтын систем”-ийн талаар ёс зүйн дэд хорооны бүтэц, чиг үүрэг, үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөв.

Холбоотой мэдээ