УЛААНБААТАР ХОТ-2040 ХӨГЖЛИЙН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨГ БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ИРГЭДЭД ТАНИЛЦУУЛЛАА

2025-02-25 8 0
Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Г.Батсайхан, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин, Нийслэлийн ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр нар Багахангай дүүргийн иргэд, сонгогчидтой уулзлаа.
Уулзалтаар “Улаанбаатар хот 2040” хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг танилцуулж, Багахангай дүүргийг дагуул хот болгон үйлдвэр технологийн чиглэлээр түлхүү хөгжүүлэх талаар мэдээлэл өглөө.
Мөн энэхүү уулзалтад Багахангай дүүргийн удирдлагууд оролцлоо. Багахангай дүүргийн нутаг дэвсгэрээр төмөр зам дайран өнгөрдөг тул үйлдвэр технологи, тээвэр ложистикийн парк байгуулахад бүс нутгийн хувьд тохиромжтой төдийгүй ажлын байр нэмэгдэж, иргэдийн амжиргаа дээшлэх ач холбогдолтой учир иргэд хөгжлийн төлөвлөгөөг дэмжиж буйгаа илэрхийллээ.

Холбоотой мэдээ