Угаарын хийд хордсон иргэдийн тоо нэмэгдэж байна

2025-09-29 52 49

Өнөөдрийн /2025.09.29/ байдлаар нийслэлийн Баянзүрх дүүрэг, Сүхбаатар дүүрэгт угаарын хийн хордлогын дуудлага зургаа бүртгэгдсэнийг Нийгмийн эрүүл мэндийн төв /НЭМҮТ/-өөс мэдээллээ. Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулж, угаарын хийн хордлогод орсон иргэнд эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлсэн байна. Мөн нийслэлийн хэмжээнд 110 мянган гаруй өрхийн угаар мэдрэгчийг нийслэлийн нэгдсэн системд холбосон бөгөөд нэмж 30 мянган айлыг холбохоор ажиллаж байгаа аж. Айлуудад тавьсан угаар мэдрэгч аюулд орлоо гэдэг дохиог өгсөн тохиолдолд тухайн айл руу ажилтан залгадаг байна. Утсаа авахгүй байгаа тохиолдолд дүүрэг, хороод дээр байршсан ажилтнаас хамгийн ойр байршиж байгаа нь хаягийнх нь дагуу биеэрээ очиж шалгадаг. Угаартсан бол албан хаагч түргэн тусламж дуудах, нийслэлд мэдээлэл өгөх зэрэг ажлыг хийдэг аж.

2025 оны есдүгээр сарын 15-ны өдрөөс эхэлж сайжруулсан шахмал түлш хэрэглэж эхэлсэнтэй холбогдуулан угаарын хийн дуудлага нэмэгджээ. Тухайлбал,

  • Есдүгээр сарын 9-ны өдөр хоёр өрхийн гурван иргэн
  • Есдүгээр сарын 12-15-ны өдөр 13 өрхийн 33 иргэн
  • Есдүгээр сарын 16-ны өдөр Дорноговь аймгийн нэг өрхийн хоёр иргэн
  • Есдүгээр сарын 17-ны өдөр Налайх дүүрэгт хоёр өрхийн найман иргэн
  • Есдүгээр сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүрэгт нэг өрхийн хоёр иргэн
  • Есдүгээр сарын 19-ны өдөр Чингэлтэй дүүрэгт гурван өрхийн  дөрвөн иргэн
  • Есдүгээр сарын 29-ны өдөр БЗД, СБД-ийн зургаан иргэн угаарын хийн хордлогод тус тус өртжээ.

Холбоотой мэдээ