Ардчиллаа булшлагч С.Эрдэнэ ичиг ичиг

2021-05-05 1844 2

Өнөөдөр Ардчилсан нам маш том боломжоо алдаж байна. Товчхондоо бол ганцхан С.Эрдэнэ л энэ том боломжийг үгүй хийчихлээ.

АН-ын гишүүд аль эрт С.Эрдэнэ даргадаа итгэл алдарсан. Тиймдээ ч түүнийг  АН-ын дарга  гэж харахаа больсон байв. Тэр өөрөө ч энэ тухайгаа хүлээн зөвшөөрч  намын тамгаа нэгэнтээ Ц.Туваан гэх нөхөрт гардуулж байсан удаатай. Гэтэл С.Эрдэнэ хамтдаа магнайд нь явж тунхагласан ардчиллаа авсалж орхив.

Ингэж хэлэхийн учир нь түүнийг 10 тэрбум төгрөг МАН-аас авч энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-ын талд ажиллахаар зүтгэж байгаа гэх бор шувуу хэдийн ниссэнтэй холбож ойлгож болно.

Мөн “С.Эрдэнэ шоронд орохгүйн тулд МАН-д зүтгэхээр тохироо хийсэн” гэх яриа ч журмын нөхдийнх нь амнаас дуулдана билээ. Ийм мэдээлэл нийгэмд тархсан ч мань хүн өнөөдрийг болтол ус балгасан мэт таг дуугүй суугаа нь дээрх хардалт хоосонгүйг батлах шиг. Гэтэл өнөөдрийг болтол ардчиллын үйл хэргийг дэмжсээр ирсэн жирийн гишүүд, дэмжигч, сонгогчид нь түүнийг юу гэхийг хүлээсэн, горьдсон.

Товчхондоо С.Эрдэнэ “Би Ардчиллын төлөө 30 жил зүтгэж, залуу халуун насаа АН-ын төлөө зориулсан” гэсэн болохоор нь түүнээс “Би АН-ынхаа төлөө, Ардчиллынхаа төлөө  Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохгүй. Н.Алтанхуягт итгэл үзүүлж  хоёр хуваагдаад байгаа АН-аа нэгтгэж байна” гэж хэлэхийг нь хүлээсэн, хүссэн. Гэвч тэр тэгсэнгүй. Үйл хэргээсээ урваж шарваад тэлээ хурга шиг хоёр намаас хоол буудаж явна.

Тэрбээр насаараа улс төрийн бохир тоглоомд оролцохдоо гартаа үргэлж тамга атгаж суусных ямар цаг үед хэрхэн авирлахаа, хаана хэнтэй очиж эвсэж нэг хөнжилд орохоо сайн мэднэ.

“Амташсан хэрээ 13” гэгчээр тэрбээр энэ удаад ч өөрийгөө улс төрийн гол тоглогч, Ардчилсан намын лидер хэмээн ард түмэнд итгүүлэх ажил өрнүүлээд тусыг олохгүй бэдэрч яваа. Гэтэл яг үнэндээ тэрбээр өөрийн мухайрлалын хүчээр Монголын ардчилал, ардчилалд итгэдэг мянга мянган хүний итгэлийг булшилчихлаа.

     С.ЭРДЭНЭД ДАХИН АРДЧИЛЛЫН ТУХАЙ ЯРИХ НҮҮР ҮЛДСЭНГҮЙ

Нөгөөтэйгүүр, шаггүй шазруун С.Эрдэнэд дахин ардчиллын тухай ярих нүүр үлдсэнгүй. Хамгийн инээдэмтэй нь, Ардчилсан нам ч МАН ч ард түмнийхээ тусын тулд бус эрх мэдэл, албан тушаал, өнгө мөнгөний төлөө өнөөдрийг болтол яс булаалдсан ноход шиг явснаа баталлаа. Хөл толгой нь мэдэгдэхгүй болтлоо “цус ойртсон” энэ үйл явдал С.Эрдэнэ гэх хүний чиг шугам, үзэл бодол нь юунд вэ гэдгийг нотлов. Ямар сайндаа л “С.Эрдэнийг ёстой ийм хүн гэж бодсонгүй” гэх яриа чих дэлсэх вэ дээ.  Хар амиа хоохойлохдоо хамаг Монголыг ингэж хөлдөө чирэх ч гэж дээ.

30 жилийн настай ардчилсан хувьсгал мөхөж байгааг дэргэдээс нь харах дэндүү гунигтай. Азаар хувьсгалаас урвагчдыг түүхийн баринтаг ард түмэн хоёр ямагт тэмдэглэн жигшдэг нь сайхан юм. Ирэх он жилүүдэд МАН-ын байран дээр ардчилсан намын туг намирахыг харвал нэг их гайхах зүйлгүй шүү, ард түмэн минь.

 

  • SEH bol deerees zahialgaar ajillaj bn.ugaas nam.evlel damjij turd shurgalsan uomnuud huuliig guuli bolgoj ezende uilchilj bnZandan.Huuk 2 bol araich de.Urd n bsan humuus bol burhan baijee.

  • Өөрийн эрх ашигаар улс монголоо хоролсон дүлзэн хоролмаанууд МАНАНгын толгой МАНтай нэгдсэн хулгайчууд ичмээр бөөснүүд юм даа.

Холбоотой мэдээ