Хүнс, хөдөө аж ахуйн сайд болон Монгол банкны ерөнхийлөгчийн 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А/241, А-256 дугаар хамтарсан тушаалаар баталсан “Бичиг, жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх дунд хугацааны төлөвлөгөө”-ний биелэлтийг хангах үүрэг бүхий ажлын хэсгийн анхны хуралдаан энэ сарын 21-ний өдөр зохион байгуулагдлаа.
Тус ажлын хэсгийн даргаар Монгол банкны Олон нийтийн санхүүгийн боловсролын төвийн захирал А.Одонтунгалаг, нарийн бичгийн даргаар Жижиг, дунд үйлдвэрийн газрын хэлтсийн дарга Д.Болормаа, гишүүдээр Санхүүгийн зохицуулах хороо, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв, Зээлийн батлан даалтын сан, Хадгаламжийн даатгалын корпорац, Худалдаа үйлдвэрлэлийн их сургууль, Насан туршийн боловсролын үндэсний төвийн төлөөлөл тус тус ажиллана.
Уг хөтөлбөр, төлөвлөгөөний хүрээнд бичиг, жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх сургалтуудыг үе шаттайгаар зохион байгуулах, сургагч багш бэлтгэх, бичиг, жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч нарт зориулан сурах бичиг, гарын авлага бэлтгэн түгээх зэрэг арга хэмжээ хэрэгжих юм.
3 cэтгэгдэлтэй
I read your article carefully, it helped me a lot, I hope to see more related articles in the future. thanks for sharing.
Thanks for sharing. I read many of your blog posts, cool, your blog is very good.
Can you be more specific about the content of your article? After reading it, I still have some doubts. Hope you can help me.