МАЛ ЭМНЭЛГИЙН САЛБАРТ ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙХ ТУРШИЛТЫН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЭВ

2021-09-07 656 1

Дэлхийн банкны санхүүжилттэй ХХААХҮЯ-ны хэрэгжүүлж буй “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төслийн хүрээнд НҮБ-ын ХХААБ-н техникийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх баг 2021 оны тавдугаар сараас эхлэн есдүгээр сарын 3-нд Эрсдэлийн үнэлгээний туршилтын хөтөлбөрийн сургалтыг Ховд, Өвөрхангай, Сүхбаатар аймагт амжилттай зохион байгуулж дээрхи аймгийн бүх сумдад хэрэгжүүлэн ажиллалаа.

Мэдээлэлд тулгуурласан шийдвэр гаргахад эрсдэлийн үнэлгээний аргыг ашиглах Мал эмнэлгийн нэгдсэн систем дээр ажиллах сургалтад Ховд, Өвөрхангай, Сүхбаатар аймгийн Мал эмнэлгийн газар болон мал эмнэлгийн тархварзүйчид, хувийн мал эмнэлгийн нэгжийн эмч, улсын байцаагч нар танхимаар болон цахим хэлбэрээр нийт 112 оролцогч хамрагдаж, мэдээлэл солилцлоо.

Энэхүү туршилтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай малчдад зориулсан мал, амьтны халдварт өвчний гарын авлага, Мал эмнэлгийн нэгдсэн систем дээр ажиллах нийт 50 ширхэг таблетыг Эрсдэлийн үнэлгээний туршилтын хөтөлбөр дуусах хүртэлх хугацаанд дээрх аймгийн Мал эмнэлгийн ерөнхий газар, мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн эмч нарт хүлээлгэн өгөв.

Энэхүү туршилтын хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлснээр мал, амьтны халдварт өвчний тандалттай тэмцэх арга хэмжээг мэдээлэл магадлал нотолгоонд суурилсан зөв оновчтой шийдвэр гаргах нөхцөл бүрдэнэ.

Төсөл хөтөлбөрийн хүрээнд явуулж буй энэхүү сургалт нь аймгийн мал эмнэлгийн газартай хамтран өмнө нь зохион байгуулсан сургалтын үр дүнг бататгах, эрсдэлийн үнэлгээний арга зүй, мал эмнэлгийн нэгдсэн системд эрсдэлийн үнэлгээний клиник үзлэгийг бүртгэх, үнэлгээ оруулах, систем ашиглах зааврыг талбар дээр нь ирж заах, нөхцөл байдалтай танилцах, тулгарч буй асуудлыг хэлэлцэж, дэмжлэг үзүүлэх зорилготой хийгдэж байна.

Холбоотой мэдээ