“Нэгдүгээрт хүүхэд” нөлөөллийн арга хэмжээ Сүхбаатар дүүрэгт үргэлжилж байна

2022-06-20 544 2
“Нэгдүгээрт хүүхэд” нөлөөллийн арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилтийн хүрээнд нийслэлийн 204 хорооны Хамтарсан багт мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх, хүүхэд хамгааллын урьдчилан сэргийлэх арга хэмжээ Сүхбаатар дүүрэгт үргэлжилж байна.
Хамтарсан багийн төлөөллүүд:
✅ЕБС-ийн “Хүүхэд хамгааллын баг”, Өрхийн эрүүл мэндийн төвийн ажилтнуудад зөвлөн туслах,
✅Эрсдэлт нөхцөлд байгаа, хараа хяналт дутмаг хүүхдийн судалгааг дүүрэг, хороо тус бүрээр гаргах,
✅Түүнчлэн хороо тус бүрээс эрсдэлт нөхцөлд байгаа 5 өрх, гэр бүлд нөхцөл байдлын үнэлгээ хийж, кейс менежментийн төлөвлөгөө боловсруулахад зөвлөн туслах,
✅Хүүхдийг мөлжлөгт өртүүлэх эрсдэл бүхий аж ахуйн нэгж, байгууллагуудыг тодорхойлох үүднээс тандах судалгаа хийх,
✅Мөн иргэд, олон нийтэд хууль эрх зүйн зөвлөгөө өгч, төрийн үйлчилгээг анхан шатанд хүргэхийг зорьж байна.

Холбоотой мэдээ