“3.27” ОЮУТНЫ ИХ НААДАМ ЭНЭ САРЫН 26-НД БОЛНО

2023-03-13 548 0

Тайз дэлгэцийн уран бүтээлч болохоор бэлтгэгдэж буй оюутнуудын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлж, авьяас сонирхол, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, мэргэжлүүдийн уялдаа холбоог сайжруулах зорилгоор Соёл урлагийн их сургуулийн Театрын урлагийн сургуулийн “Найруулах, жүжиглэх урлагийн тэнхим”-ээс санаачлан “Олон улсын театрын өдөр”-ийг тохиолдуулан мэргэжлийн урлагийн их, дээд сургуулийн оюутнуудын дунд “3.27” оюутны их наадмыг зохион байгуулдаг билээ.

“3.27” оюутны их наадам нь Жүжиглэх урлаг, Найруулах урлаг, Жүжиг киноны зохиолч, Тайз, дэлгэцийн зураач хөтөлбөрөөр суралцаж буй оюутнуудын дунд зохион байгуулдаг улсын хэмжээний уралдаант наадам юм. Уралдаанд СУИС-ийн ТУС, РТМУС, СИТИ дээд сургууль, КУДС, ЗОХИОМЖ дээд сургууль, МҮИС-ийн оролцож шилдгээ шалгаруулдаг уламжлалтай. Энэ жилийн “3.27” Оюутны их наадам 3-р сарын 26-нд зохион байгуулагдана.

       Уралдаанд 15 минутаас хэтрэхээргүй хугацаатай үндэсний, сонгодог болон гадаадын жүжгийн зохиолын хэсэг, нэг бүлэгт драмын, мюзикл, пластик, contemporary, физикл, пост драмын жүжиг, үргэлжилсэн болон бусад төрлийн зохиолоос сэдэвлэсэн үзэгдэл /зохиомж/-ээр оролцох боломжтой бөгөөд оюутан залуусыг эрх чөлөөтэй сэтгэх боломжоор хангадаг байна. Ирээдүйн тайз дэлгэцийн уран бүтээлчдэдээ амжилт бүтээлийн дээдийг хүсье.

Номинац:

  1. Шилдэг бүтээл – Өргөмжлөл, цом, 500,000 төг
  2. Шилдэг уран сэтгэмж /сүүдэр, кварц, неон гэрлийн зохиомж, хөгжмийн зохиомж, пластик, физикл/ – Өргөмжлөл, цом, 300,000 төг
  3. Шилдэг сонгодог бүтээл– Өргөмжлөл, цом, 300,000 төг
  4. Шилдэг үндэсний бүтээл – / ТУС-ийн захиралын нэрэмжит шагнал/ Өргөмжлөл, цом, 300,000 төг
  5. Шилдэг найруулга – Өргөмжлөл, 150,000 төг
  6. Шилдэг эрэгтэй жүжигчин – Өргөмжлөл, 150,000 төг
  7. Шилдэг эмэгтэй жүжигчин – Өргөмжлөл, 150,000 төг
  8. Шилдэг тайзны зураач – Өргөмжлөл, 150,000 төг
  9. Шилдэг зохиолч – Өргөмжлөл, 150,000 төг
  10. Шилдэг ярианы техниктэй оюутан- /ЯУТ-ийн нэрэмжит шагнал/ Өргөмжлөл, 150,000 төг
  11. Шилдэг туслах эрэгтэй жүжигчин – Өргөмжлөл, 100,000 төг
  12. Шилдэг туслах эмэгтэй жүжигчин – Өргөмжлөл, 100,000 төг

Холбоотой мэдээ