Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн болон цахим хөгжлийн яам байгуулна

2021-01-27 642 0

Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшигч Л.Оюун-Эрдэнийг томилох асуудлыг УИХ-аар хэлэлцэж байна. Энэ үеэр Засгийн газрынхаа бүтэц бүрэлдэхүүнд тодорхой өөрчлөлт оруулна гэдгээ онцлоод хоёр яам байгуулна гэв.

Нэгдүгээрт, Эдийн засаг хөгжлийн яам. Томоохон төслүүдтэй холбоотой, гаднаас хөрөнгө босгох, гаднын хөрөнгө оруулалтыг шууд дэмжихтэй холбоотой эдийн засгийн харилцааг авч явах яам юм. Нэг үгээр, эдийн засгийн бодлогоо урт хугацаагаар тодорхойлж, тэр хөтөлбөрийн дагуу Сангийн яам санхүүжүүлдэг байх тогтолцоо руу орно. Зардал нэмэгдэнэ гэдэг үүднээс биш хувийн хэвшилтэй илүү нягтарч ажиллах боломжийг дэмжээсэй гэж хүсэж байна.

Хоёрдугаарт, Цахим хөгжлийн яамыг байгуулах нь зүйтэй гэж үзэж байна. Энэ яамыг байгуулснаар төрийн албаны данхайсан бүтцийг 30-35 хувиар цомхотгох боломж бүрдэнэ. Асар их хэмжээний цаас хэмнэнэ. Төрийн бүх үйлчилгээг төвлөрүүлэх зорилтыг ирэх гурван жилд тавина. Ингэж байж төрийн нугалаа, хүнд суртал алга болно гэв.

Холбоотой мэдээ