УСУГ: “Ус тасрана, ус бохирдсон” гэх ташаа мэдээлэл түгээж иргэдийг төөрөгдүүлж байна

2023-07-07 279 0

Улаанбаатар хотын УСУГ-аас залруулга хийж байна. Улаанбаатар хотын ус хангамж, ариутгах татуургын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Цахим орчинд иргэдийг төөрөгдүүлсэн, худал мэдээлэл гарч байгаа учраас дараах залруулгыг гаргажээ.

“Ус тасрана,ус бохирдсон” гэх утга бүхий дуут мессэжийг иргэдийн утас руу явуулж, олон нийтийн санаа бодлыг үймүүлсэн ташаа мэдээлэл түгэж байна. Улаанбаатар хотын ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээ хэвийн үргэлжилж байгаа тул иргэд дээрх ташаа мэдээлэлд автахгүй байхыг анхааруулъя” гэжээ.

Холбоотой мэдээ