БНСУ-д суух Монголын Элчин сайдын яамны дипломат ажилтан согтуугаар жолоо барьж яваад баригджээ

2023-10-11 158 0

БНСУ-д суух Монгол Улсын Элчин сайдын яамны дипломат ажилтан согтуугаар жолоо барьж яваад баригджээ. Тодруулбал, Монголын Элчин сайдын яамны ажилтан А гэгч энэ сарын 9-ний өглөө 09:00 цагийн орчимд Сөүл хотын Ёндёнпо-Гимпо чиглэлд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодож яваад баригдсан байна. Дүүргийн цагдаагийн газрын мэдээлснээр Монголын Элчин сайдын яамны ажилтан А гэгч “Би дипломат ажилтан” гээд согтуурлын зэргээ тогтоолгохоос татгалзсан аж. Түүнчлэн А нь согтуурсан үедээ жолоо барьж явахдаа хэд хэдэн зам тээврийн зөрчил гаргасан талаараа “Яаралтай ажилтай явж байсан” гэж мэдүүлсэн бөгөөд А-г дүүргийн цагдаагийн газраас Монголын Элчин сайдын яамны ажилтнууд ирж авсан юм байна.

Холбоотой мэдээ