“БОЛОР ЦОМ -41” наадмын товыг зарлалаа

2023-11-03 166 0
Эх хэл, язгуур соёлоо эрхэмлэн дээдлэгч хүн бүхнийг Эгшиглэнт эхийн хишигт найрагч тодруулах “Болор цом-41” яруу найргийн наадамд оролцохыг урьж байна.
“Болор цом-41” яруу найргийн наадамд бүтээлээ сойх найрагчид тухайн онд бичсэн, чөлөөт сэдэвтэй хоёр шүлгээ МЗЭ-ийн цахим шуудангийн mze.khoroo@gmail.com хаягаар эсвэл  Монголын Зохиолчдын ордны 206 тоотод овог нэр, холбоо барих утсаа тодорхой гаргацтай бичиж, 2023 ОНЫ 11-Р САРЫН 17-НЫ ДОТОР ИРҮҮЛНЭ.
Наадамд оролцох бүтээл урьд өмнө ном, хэвлэл, цахим орчинд нийтлэгдээгүй байна. Бүртгэлийн хураамж 20 мянган төгрөгийг ХААН банкан дахь МЗЭ-ийн 5427178096 тоот дансанд тушааж, баримтыг хавсаргана.
Наадмын эхний шатны шалгаруулалтыг 2023 оны 11-р сарын 19-нд хийж, шалгарсан 21 яруу найрагчийн нэрийг зарлана.
“Болор цом-41” яруу найргийн наадмын сүүлийн шалгаруулалт 2023 оны 11-р сарын 26-нд Соёлын Төв Өргөөнд болно.

Холбоотой мэдээ