Жил жилийн намар өвлийн бэлтгэл, утаа, шахмал түлшний нөөцийн талаар мэдээллийг олон нийт хамгийн их ярьдаг, бас сонсдог. Энэ жилийн хувьд Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газарт 100 мянган тонн сайжруулсан түлш нөөцлөх үүрэг даалгавар өгчээ. Одоогийн байдлаар 120 мянган тонн сайжруулсан түлшийг нөөцлөөд байна. Мөн сайжруулсан түлшний түгээлт, борлуулалт, тээвэрлэлтийн ажил хэвийн үргэлжилж байна.
Харин түлшний чанартай холбоотойгоор хоёр долоо хоногт нэг удаа баруун, зүүн үйлдвэр, төвийн үйлдвэр болон агуулахуудаас дээж аван, холбогдох мэргэжлийн лабораториудад шинжилгээ хийж байгаа ажээ.
0 cэтгэгдэлтэй