Цэцэрлэг, сургуулийн хүүхдүүд гуравдугаар сар гартал теле болон цахимаар хичээллэнэ

2021-01-30 732 0
Өнөөдөр Улсын онцгой комисс хуралдан “Ковид-19” цар тахлын нөхцөл байдал, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн II улирлын хичээл эхлүүлэх болон бусад асуудлыг хэлэлцэв.
Хичээл эхлэхтэй холбогдуулан Боловсрол, шинжлэх ухааны яам цар тахал болон томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, цаг агаарын урьдчилсан төлөв, өвөлжилт хүндэрсэн аймаг, сум болон отроор яваа малчин өрхийн мэдээлэл зэргийг нэгтгэн судалгаа хийсэн байна.
Судалгаанаас үзэхэд томуу, томуу төст өвчний амбулаторийн үзлэг улсын хэмжээнд 2.4 хувьтай.
Он гарсаар цэцэрлэг, сургуулийн насны 9400 орчим хүүхэд эмнэлэгт ханджээ. Отроор болон өвөлжилт хүндэрсэн нутагт өвөлжиж байгаа 26 мянга гаруй өрхөд цэцэрлэг, сургуулийн насны 20 орчим мянган хүүхэд байгааг харгалзан хичээлийг 2021 оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс нэг сарын хугацаанд теле болон цахимаар явуулахыг Улсын онцгой комисс дэмжив.
Салбарын яам гуравдугаар сарын 1-нээс нийслэлийн бага ангийн сурагчид танхимд, дунд, ахлах ангийнхан хосолсон хэлбэрээр хичээллэх санал, хувилбар дэвшүүллээ. Бүх шатанд бэлтгэлээ бүрэн хангасны дараа тухайн үед нь дахин хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.

Холбоотой мэдээ