Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ЗАСГИЙН ГАЗРЫН ДАВАН ТУУЛСАН ОНЦЛОХ ТАВАН БЭРХШЭЭЛ

2024-01-18 416 0

ЦАР ТАХЛЫН ӨМНӨ СӨХӨРСӨН Ч ЭРҮҮЛ МЭНДЭЭ ХАМГААЛЖ, ЭДИЙН ЗАСГАА СЭРГЭЭВ

Монголчууд төдийгүй дэлхий нийт амь насанд аюул учруулсан ханиадны өмнө сөхрөв. Улс орон бүр хилээ хааж, хөл хорьж, хүнсний хомсдол, эдийн засгийн хямралд автав. Гэнэтийн ийм “цар тахал”-д монголчууд ч мөн хямарч, дээр дооргүй учраа олохгүй бужигнав. Ямар сайндаа иргэд талбайд жагсаж, төрийн тэргүүнээс эхлээд Засгийн газарт шаардлага тавилаа. Иргэдийн бухимдал, цар тахлын аргагүйтэлд мухардсан уу Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр огцорч, галын шугамыг орхиж байв. Айл гэрээр бол ээж эзгүй, гэр хош хоосорсон. Ингээд 2021 оны нэгдүгээр сарын 27-нд Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаар томилогдож, Засгийн газраа байгуулсан нь эзгүй гэр дүүрэх шиг, иргэдийн сэтгэл талбиун болж эхний бэрхшээлээ давлаа.

ХӨЛ ХОРИГДСОН Ч БОДЛОГО ХОРИГДСОНГҮЙ

Л.Оюун-Эрдэнийн өмнө цар тахлын гэх онцгой нөхцөлд ажиллах цаг үе тулгарав. Ханиад гаарсан энэ үед хөл хорио тогтоохоос аргагүй болов. Ингээд хоёрдугаар сарын 14-нд сар шинийн мэндчилгээ дэвшүүлж, хөл хорио тогтоов. Хөл хориог эхлүүлсэн даруйдаа “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г баталсан нь цар тахлыг хохирол багатай даван туулах оновчтой бодлого боллоо.

Ерөнхий сайд анхны тунг тариулснаар вакцинжуулалт эхэлсэн. Цар тахлыг саармагжуулах вакцин ус агаар шиг хэрэгтэй болсон ч вакцин сайн, муу гэсэн хоёр туйлт үзэл гаарав. Юутай ч дэлхийн хүн төрөлхтөний хүсэлт вакцин хэд хэдэн улсын үйлдвэрлэснээр манайд хийгдэж, “Ковидгүй зун” уриалгыг зарлалаа. Гэсэн ч иргэдийн вакцинд хамрагдалт муугаас өдөрт Ковидын халдвар авагчдын тоо 400 давав. Иргэд орлогогүй, дэлгүүр хүнсгүй, ханиад гаарч байгаа энэ үед Засгийн газар хатуу хөл хорио тогтоож, иргэн бүрд 300 мянган төгрөг олгосон юм.

ХӨГЖЛИЙН БАНК, НҮҮРСНИЙ ХУЛГАЙГ ИЛЧЛЭХ АЖИЛ ЭРЧИМЖСЭН 2022 ОН

Дуулиант нэгэн хулгайг задалсан нь Хөгжлийн банкны чанаргүй зээлийн жагсаалт байлаа. Хамгийн олон оролцогчтой, хамгийн зузаан баримт сэлт бүхий хавтсууд төр дэх авлигын сүлжээ ямар гээчийн аалзны тор мэт вэ гэдгийг тод харуулсан юм.

Цар тахлын хязгаарлалт цуцлагдаж, “Ажлаа хий” жагсаал болж, Төсвийн тодотголыг батлах гэх мэт энгийн ажлууд завсаргүй өрнөхийн хажуугаар өнөөдөр ч яригдсаар байгаа нүүрсний хулгайг шалгах ажлын хэсэг байгуулсан юм.

ГЭМТЭЙ НЬ ГЭЛБЭЛЗСЭН УЛС ТӨР

УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байх тооны хязгаарлалтыг цуцалж, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт батлагдсан. Эрдэнэс Тавантолгой ХК-д зургаан сарын хугацаатайгаар онцгой дэглэм тогтоов. Иргэд нүүрсний хулгайг эсэргүүцэж жагсав.

“Чингис” бондын өрийг бүрэн төллөө. Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлт батлагдлаа. Энэ мэт төрд шургалсан нүүрсчдийн бүлэгтэй тэмцэж эхэлсэн дуулиант 2022 он шувтарсан юм.

АВЛИГАТАЙ ТЭМЦСЭН 2023 ОН

Засгийн газраас 2023 оныг Авлигатай тэмцэх жил болгон зарлаж, 5Ш ажиллагааг эхлүүлсэн. Ингээд Хөгжлийн банкны сонсгол болж, 672 хүнийг гэрчээр дуудахад 53 хувь нь ирэв.

Анх удаа 276 оролцогчтой хэргийн шүүх хурал нээлттэй болов. Улмаар УИХ Засгийн газраас өргөн барьсан “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг батлав. Авлигын дагнасан шүүх байгуулах хуулийн төслийг УИХ-д өргөн барив. Нүүрсний сонсгол болж, нийт 755 гэрч дуудсанаас 419 нь оролцов.

Холбоотой мэдээ