Сар шинээр улс аймгийн цолтой 128 бөх барилдана

2021-02-02 553 0

Монголын Үндэсний бөхийн холбооноос сар шинийн уламжлалт барилдааныг энэ сарын 11-ний өдөр Монгол бөхийн өргөөнд зохион байгуулах болсныг мэдэгдлээ.

Уг мэдэгдэлд:

Цар тахлын улмаас Улс аймгийн цолтой 128 бөхийн барилдааныг үзэгчгүй зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд Улсын Онцгой Комисс, Нийслэлийн Онцгой Комиссоос гаргасан зөвлөмж, шийдвэр, журмыг чанд даган мөрдөж ажиллана.

Төрт ёсны уламжлалт сар шинийн бөхийн барилдаанд үндэсний бөхийн цолтны төлөөллүүд оролцох бөгөөд нэрсийг МҮБХ 2021 оны хоёрдугаар сарын 3-ны өдөр УОК, НОК-д гаргаж өгнө” гэжээ.

 

Холбоотой мэдээ