ИГАВАХАРА МАСАРҮ: Хоёр улсын хамтын ажиллагааг зам, тээврийн салбарт бэхжүүлнэ

2023-12-28 163 0

Монгол Улсын Их хурлын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Сандагийн Бямбацогт Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Игавахара Масарү-г хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд, Сайд С.Бямбацогт хэлэхдээ,

Япон Улсын Засгийн газар Монгол Улсын Зам, тээврийн дэд бүтцийн салбарт олон чухал төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд хөнгөлөлттэй зээл тусламж үзүүлж, хамтран ажиллаж ирсэнд талархаж буйгаа илэрхийлээд, манай улсад суух элчин сайдаар томилогдсонд баяр хүргэлээ.

Элчин сайд М.Игавахара,

Монгол Улсад томилогдсондоо баяртай байна. Манай хоёр улсын харилцаа, тэр дундаа зам, тээврийн салбарын хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө идэвхтэй ажиллахаа илэрхийлээд, талууд хамтын ажиллагааны хүрээнд хэд хэдэн асуудлаар санал солилцов.

Үүнд:

Нэгдүгээрт,  Тус улсаас манай улсад сууж байсан өмнөх Элчин сайд Кобаяши Хироюкид төмөр замын тээврийн салбарт буцалтгүй тусламжаар хөрөнгө оруулалт хийх хүсэлт гаргасны дагуу Японы талаас Монголын төмөр замын тээвэрлэлтийг сайжруулах зорилгоор тус улсаас хэрэгжүүлж байсан буцалтгүй тусламжийг өргөтгөх байдлаар тусламж үзүүлэх шийдвэр гаргасан.

Уг буцалтгүй тусламжийн хүрээнд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн шугам төмөр зам дахь бага радиустай 2 ширхэг тойруу тахирыг Япон Улсын Маружёо компанийн М-01 бэхэлгээтэй төмөр бетон дэртэй болгон хүчжүүлэх, Замын-Үүд өртөөнд ачиж, буулгах 2 дугаар талбайд өргөтгөл, тоног төхөөрөмж, техник хэрэгсэл авахад зарцуулахаар төлөвлөөд байна гэж Сайд С.Бямбацогт ярилаа. Мөн төмөр замын тээвэрлэлт, түүний аюулгүй байдалд чухал шаардлагатай төслийг дээрх буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжүүлэх болсонд талархал илэрхийлж, төслийн эхлүүлэх хугацаа болон бэлтгэл ажлын талаарх мэдээлэл солилцов.

Хоёрдугаарт, Талуудын уулзалтаар яригдсан өөр нэг чухал сэдэв бол Чингис хаан нисэх онгоцны буудлын өргөтгөлийн асуудлаар ярилцлаа. Агаарын тээврийн либералчлалыг идэвхтэй хэрэгжүүлж байгаа энэ үед Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, аялал жуулчлалыг нэмэгдүүлэх арга хэмжээг өргөн хүрээнд зохион байгуулж байна. Энэ хүрээнд олон улсын нислэгийн чиглэл, давтамжийг нэмэгдүүлж, агаарын харилцааг өргөжүүлснээр олон улсын нийт нислэгийн тоо 2022 онтой харьцуулахад 114%-иар өсөж, 2023 оны 12 сарын 17-ны өдрийн байдлаар 1 сая 262 мянга 214 зорчигч тээвэрлэсэн байна. Мөн   2023 оны 7 дугаар сараас эхлэн орон нутгийн 8 чиглэлд хуваарьт нислэгийг сэргээснээр, нийт 403,944 зорчигч тээвэрлэж орон нутгийн нислэг 2019 онтой харьцуулахад 29%-иар, 2022 онтой харьцуулахад 30%-иар тус тус өссөн үзүүлэлттэй байна.

“Чингис Хаан” олон улсын нисэх буудлаар зорчих олон улсын болон дотоодын зорчигчдын тоо 2023 оны 12 сарын 17-ны байдлаар 1,666,158 хүрсэн бөгөөд 2024 онд мөн адил эрчимтэй нэмэгдэж цаашид жил бүр 10 орчим хувиар өсөх хандлагатай байна. Бид ирэх онд нийт зорчигчдын тоог 2,2 саяд хүргэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Энэ байдлаар “Чингис Хаан” олон улсын нисэх онгоцны буудлын хүчин чадал ойрын хугацаанд дээд хэмжээндээ хүрч цаашид, онгоцны буудлын хүчин чадлыг нэмэгдүүлэх, шинэ терминал барих ажлыг эхлүүлэх бодит хэрэгцээ, шаардлага үүсэж байна. Тиймээс нисэх онгоцны буудлын нэмэлт терминал барих ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах ажлыг мөн Японы Засгийн газрын хөнгөлөлттэй зээл, тусламж болон ЖАЙКА-ын буцалтгүй тусламжаар хамтад нь хэрэгжүүлэх хүсэлтэй байгаа тул энэ чиглэлээр Элчин сайд Игавахара Масарү таныг дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахыг хүссэн юм.

Нэмэлт мэдээлэл хүргэхэд,

Нарны зам, Нарны гүүр, Хөшигийн хөндийн Олон улсын нисэх онгоцны буудал, Их багтаамжийн нийтийн тээврийн автобус зэрэг томоохон төслүүдийг тус улстай хамтран амжилттай хэрэгжүүлсэн

Холбоотой мэдээ