“Байгалиа хамгаалъя” аян эхэллээ

2024-04-15 533 0
Хууль бусаар ан агнах, байгалийн ургамал ой мод, газрын хэвлий болон ашигт малтмалыг хууль бусаар ашиглах, ой хээрийн түймэр тавих, газрын хөрсийг гэмтээх зэрэг нь гэмт хэрэг юм. Монгол Улсын хэмжээнд энэ оны эхний гурван сард бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 1.5 хувийг хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг эзэлж байна. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба иргэд олон нийтийн экологийн боловсролын дээшлүүлэх, хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, аж ахуй нэгжийг татан оролцуулж, байгаль хамгаалах ажилд үүрэг оролцоог нь нэмэгдүүлэх зорилгоор “Байгалиа Хамгаалъя” аяныг эхлүүллээ.

Энэ жил Экологийн цагдаагийн алба, Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF), Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран “Байгалиа Хамгаалъя” уриан дор нэгдсэн арга хэмжээг 7 дахь жилдээ хэрэгжүүлж байна.

Холбоотой мэдээ