“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хамт олон 2024 оны 5 дугаар сарын 8-ны өдөр компанийн “А6-20” бизнес төлөвлөгөө хүрээнд уулын ажлын өсөлттэй уялдуулан нэмэгдүүлж буй ээлжит шинэ техникүүдээ хүлээн авлаа.
Энэ удаад 220-230 тонн даацтай 14 ширхэг XCMG брэндийн XDE240 загварын өөрөө буулгагч Автосамосвал хүлээн авч, уулын ашиглалтын өртөг, зардлыг бууруулж, ашиглалтын үйл ажиллагаа явуулахаар болж байна.
“А6-20” бизнес төлөвлөгөөний дагуу жил бүрийн уулын ажлын хэмжээ нэмэгдэх бөгөөд олборлолтын 30 хувийг өөрийн техникээр гүйцэтгэснээр 2024 онд 56 сая м3 уулын ажлыг хийхээр байна.
Жил бүрийн уулын ажлын тодорхой хувийг өөрийн өмчийн уулын техникээр хөдөлгөснөөр гэрээт компаниар гүйцэтгүүлэх олборлолтын нэгж өртгийг 7 орчим хувиар бууруулах тооцоолол бий.
0 cэтгэгдэлтэй