Х.ЛХАГВАСҮРЭН: “Боршоо” боомтоор эрүүгийн хэрэгтнүүд орж ирэх боломжгүй

2024-06-27 400 0

Хил хамгаалах ерөнхий газраас өнөөдөр /2024.06.27/ мэдээлэл хийлээ.


Хил хамгаалах ерөнхий газрын дарга, бригадын генерал Х.Лхагвасүрэн:

Монгол Улсын хилд өнөөдөр гарсан зөрчилгүй тайван байна.  УИХ -ын сонгуулийн сурталчилгаа өндөрлөөд маргааш санал хураалт болох гэж байгаа энэ цаг үед Үндэсний эвлийн тэргүүн Н.Номтойбаяр шалган нэвтрүүлэх боомтын талаар мэдээлэл хийлээ. Тухайлбал, Увс аймгийн Боршоогийн боомтоор олон тооны гэмт этгээдүүд Монгол Улсын хилээр нэвтэрсэн мэтээр мэдэгдэл хийлээ. Шалган нэвтрүүлэх албыг хөрш зэргэлдээ орнуудтайгаа нягт харилцан ажиллагаатай хийдэг бөгөөд гэмт хэрэг үйлдсэн, олон улсад эрэн сурвалжлагдаж байгаа хүмүүсийн мэдээллийг цаг тухайд нь солилцож, хөрш зэргэлдээ орон руу нэвтрүүлэхгүй байхад анхаарч ажилладагаас гадна Тагнуулын ерөнхий газар/ТЕГ/, Цагдаагийн ерөнхий газар/ЦЕГ/, Гаалийн ерөнхий газар, Гададын иргэн харьяатын газартай хамтран ажиллаж, шалган нэвтрүүлэх албыг зохион байгуулдаг. Улсын аюулгүй байдал өөрөө эмзэг сэдэв. Үндэсний аюулгүй байдлын салшгүй хэсэг болсон хил хамгаалалт аюулгүй байдалтай холбоотой аливаа нэгэн мэдээлэл нь буруу ташаа байх юм бол улс оронд хор уршигтай.

Ямар нэгэн сэжигтэй мэдээлэл ирсэн бол Монгол Улсын иргэн мэдээлэх үүрэгтэй. Бид энэ асуудлаар ТЕГ, ЦЕГ-т хандаад байна.

Хил хамгаалах ерөнхий газрын Шалган нэвтрүүлэх газрын дарга, хурандаа н.Мягмардорж:

Монгол Улсын хилд өнөөгийн байдлаар 24 боомт ажиллаж байна. Монгол, Оросын хилд 10 боомт ажилладаг. Үүнээс хоёр боомт нь Увс аймагт оршдог.  Увс аймгийн Давст сумын нутагт Боршоо боомт, Тэс сумын нутагт Тэс боомт оршдог. Мэдэгдэлд дурдсан Боршоо боомтын хувьд Даваа-Бямба гаригт зургаан өдөр ажилладаг. Хил хамгаалалтын шуурхай удирдлагын нэгдсэн төвийн мэдээллээс та бүхэн бодит бичлэгийг харж байна.

Шалган нэвтрүүлэх ажиллагаа хэвийн. Сардаа тус бомоотор 10 мянга орчим иргэн тогтмол хил нэвтэрдэг. Зургадугаар сарын байдлаар тус боомтоор 5701 иргэн ОХУ- аас орж ирсэн. Одоогийн байдлаар 5332 зорчигчнь буцаж гарсан, 169 иргэн Монгол Улсын нутаг дэвсгэрт байна.

ОХУ-аас орж ирсэн иргэдээс хилийн төлөөлөгчийн шугамаар тогтмол мэдээлэл солилцдог. Таслан срэгийлэх арга хэмжээ авагдсан, эрх нь хязгаарлагдсан арга хэмжээ авагдсан иргэд Монгол Улсын хилээр орж ирээгүй.  Монгол Улсад орохыг хориглосон, албадан гаргасан иргэдийн судалгааг тогтмол хянаж байдаг. Энэ мөчид нарийвчилсан судалгаа цаг минутын алдагдалгүй гардаг. Монгол Улсын хилээр үл нэвтрэх иргэн хил нэвтрэх тохиолдолд дэлгэц дээр дохиолол өгдөг, энэ тохиолдолд мэргэжлийн удирдлагаар хангаж, газар дээр нь шийдвэрлэдэг.  Одоогоор Боршоо боомтоор ОХУ-ын Тувагаас эрүүгийн гэмт хэрэгтэн орж ирсэн нөхцөл байдал тогтоогдоогүй гэлээ.

Холбоотой мэдээ