Дэд бүтэц, логистикийн группийн ахлах менежер сонгон шалгаруулна

2024-09-06 77 0

АЖЛЫН БАЙРНЫ НЭР

  • Дэд бүтэц, логистикийн группийн ахлах менежер

АЖЛЫН БАЙРНЫ ЧИГ ҮҮРЭГ

  • “Эрдэнэс Монгол” ХХК-ийн хөгжлийн үндсэн чиглэл, стратеги төлөвлөгөөг Дэд бүтэц, логистикийн группийн охин, хараат, харьяа хуулийн этгээд болон төслийн нэгжүүдийн богино, дунд, урт хугацааны хөгжлийн үндсэн чиглэл, стратеги төлөвлөгөөнд уялдуулан хэрэгжүүлэх, төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавих;
  • Дэд бүтэц, логистикийн группийн охин, хараат, харьяа хуулийн этгээд болон төслийн нэгжүүдийн үйл ажиллагааны тайлан, төлөвлөгөөнд үнэлэлт, дүгнэлт өгөх;
  • Дэд бүтэц, логистикийн группийн охин, хараат, харьяа хуулийн этгээд болон төслийн нэгжүүдийн өртөг зардлыг бууруулах, үр ашгийг нэмэгдүүлэх, тэдгээрийн тасралтгүй үйл ажиллагааг хангахад дэмжлэг үзүүлэх, тасралтгүй сайжруулах чиглэлээр санал санаачилга гарган ажиллах;
  • “Эрдэнэс Монгол” ХХК-ийн хэмжээнд болон Дэд бүтэц, логистикийн группийн охин, хараат, харьяа хуулийн этгээд, төслийн нэгжүүдийн хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрт дэмжлэг үзүүлэх, удирдлагаар хангах, хэрэгжилтэд хяналт тавих;
  • Дэд бүтэц, логистикийн группийн охин, хараат, харьяа хуулийн этгээд болон төслийн нэгжүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах, үр ашгийг нэмэгдүүлэх төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд мэргэжлийн зөвлөгөө өгөх, хяналт тавих;
  • Төлөөлөн удирдах зөвлөл, удирдлагын баг, бусад ажилтнуудад Дэд бүтэц, логистикийн группийн эрхлэх асуудлын хүрээнд үнэн бодит мэдээллээр хангаж, шийдвэр гаргахад зөвлөх;
  • Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолын төслийг боловсруулах, хянан тохиолдуулах, эцэслэн бэлдэх ажлыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх;
  • Монгол Улсын хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжийг мөрдлөг болгон ажиллах;
  • Байгууллага, нэгжийн үйл ажиллагаанд шаардлагатай дэмжлэг үзүүлж, хууль тогтоомжид заасан бусад чиг үүргийг хэрэгжүүлэлтэд хяналт тавих.

ТАВИГДАХ ШААРДЛАГА

  • Магистр болон түүнээс дээш зэрэгтэй;
  • Мэргэжлээрээ 10-аас дээш жил ажилласан;
  • Дэд бүтэц, логистикийн чиглэлээр ажилласан туршлагатай;
  • Албан хэрэг хөтлөлт, бичиг хэрэг, монгол хэл, найруулга зүйн чадвартай байх;
  • Нэг ба түүнээс дээш гадаад хэлний мэдлэгтэй;
  • Компьютерын хэрэглээний программ, мэдээллийн дэвшилтэт техник, технологи ашиглах;
  • Дүн шинжилгээ хийх чадвартай байх;
  • Асуудал шийдвэрлэх чадвартай байх;
  • Багаар ажиллах чадвартай байх;
  • Өөрийн мэдлэг чадвар, өөрт байгаа мэдээллийг баг хамт олонтой хуваалцаж хамтран ажиллах, үлгэрлэн манлайлдаг байх.

Бүрдүүлэх материал

  1. Төрийн албан хаагчийн анкет
  2. Иргэний үнэмлэхийн хуулбар
  3. Боловсролын болон зэрэг, цол, мэргэжлийн сургалтын гэрчилгээний хуулбар
  4. Цээж зураг 2 хувь

Шалгаруулалтад оролцохыг хүсэгчид дээрх материалыг tengis@erdenesmongol.mn хаягаар ирүүлнэ үү.

Материал хүлээн авах сүүлийн хугацаа : 2024 оны 09 дүгээр сарын 16-ний өдрийн 17.00 цаг

Ирүүлсэн материалыг буцаахгүй бөгөөд зөвхөн урьдчилсан шалгаруулалтад тэнцсэн хүмүүстэй холбоо барих тул харилцах утас, хаягаа анкет дээрээ тодорхой бичнэ үү.

Холбоотой мэдээ