Түгжрэлийг сааруулахын тулд 23:00 цаг хүртэл зохицуулалт хийж байна

2024-12-16 25 0

Шинэ жилийн баяр дөхөж авто замын ачаалал эрс нэмэгдсэнтэй холбоотой  Их тойруугийн гудамжны замуудын ачаалал нэмэгдэж, босоо тэнхлэгийн төвлөрлийн бүсээс хойшоо задарч чадахгүй байгааг албаныхан хэлж байна.  Тээврийн цагдаагийн алба болон Замын хөдөлгөөн удирдлагын төвөөс 90 гаруй уулзварт биет зохицуулалт, гэрэл дохиогоор 4000 гаруй зохицуулалтыг 23:00 цаг хүртэл хийж буй аж.

Оргил ачааллын үед 176 уулзварыг хяналтад авах ёстой ч 90 орчмыг хяналтад авч зохицуулалтад хийдэг. Өөрөөр хэлбэл, гадагш чиглэсэн хөдөлгөөний орон зай хэзээ гарна тэр орон зайд нь тохирсон хөдөлгөөн бага, багаар оруулж төвлөрлийн бүсээс хөдөлгөөнийг хэвийн горимд оруулах хүртэл зохицуулалт хийж, ажиллаж буй аж. Энэ нь Их тойруу, Бага тойруу доторх түгжрэлийг сааруулахтай холбоотой хийж буй арга хэмжээ гэнэ. Мөн гадагш чиглэсэн хөдөлгөөний орон зай гарахгүй байвал Их тойруу, Бага тойруу доторх түгжрэлийг зохицуулахад хүндрэлтэй юм байна. Улаанбаатар хотын хэмжээнд өдөрт нийт 3 сая орчим зорчилт хийгддэг ч бүгд Их тойруу, Бага тойруу дотор хийгддэг гэдгийг албаныхан онцоллоо.

Холбоотой мэдээ