Ерөнхийлөгч Х.Баттулгыг нэр дэвших эрхтэй гэж Үндсэн хуулийн цэц шийдвэрлэжээ.
Нэр бүхий иргэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд “…өмнө нь Ерөнхийлөгчөөр сонгогдон ажилласан иргэнийг бүртгэхгүй байх…” шаардлагыг тусгалгүй орхигдуулсан нь Үндсэн хууль зөрчсөн гэж ҮХЦ-д мэдээлэл гаргасан билээ.
Дээрх мэдээллийн дагуу ҮХЦ-ийн гишүүн Д.Солонго нь маргаан үүсгэсэн бол Ц.Нанзаддорж маргаан үүсгэх ёсгүй хэмээн дотроо маргаан үүсгэсэн юм.
Үүний дагуу Цэцийн дарга Н.Чинбат маргаан үүсгэсэн нь зөв эсэхийг өнгөрсөн баасан гарагт бага суудлын хуралдаанаар шийдвэрлэх байсан ч ажлын цагтаа амжаагүй.
Тэгвэл өнөөдөр ҮХЦ-ийн бага суудлын хуралдаан үргэлжилж, Т.Доржханд, Д.Үүрцайх нарын нэр бүхий иргэдийн мэдээллийн дагуу маргаан үүсгэсэн Цэцийн гишүүн Д.Солонгын шийдвэрийг хүчингүй болгож, Ерөнхийлөгч Х.Баттулга ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхтэй болохыг тогтоосон шийдвэр гарчээ.
Маргаан үүсгэсэн нь зөв эсэхийг тогтоодог Бага суудлын хуралдаанаас магадлал гардаг бөгөөд энэ нь давж заалдах боломжгүй эцсийн шийдвэр байдаг гэдгийг эх сурвалж мэдээллээ.
Ингэснээр ҮХЦ-д Ерөнхийлөгч Х.Баттулга нэр дэвших эрхтэй эсэх асуудлаар дахин хуралдахгүй гэсэн үг юм.
1 сэтгэгдэлтэй
Mongol ylna aaa khuukheee