“Үндэсний үйлдвэрлэл-Эх оронч худалдан авалт-2021” хэлэлцүүлэг эхэллээ

2021-04-05 1174 0

ХХААХҮЯ, ЖДҮГ, Төрийн худалдан авах ажиллагааны газраас энэ сарын 5-наас 23-ны өдөр зохион байгуулж буй “Үндэсний үйлдвэрлэл-Эх оронч худалдан авалт-2021” үзэсгэлэн, семинар, хэлэлцүүлэг цахимаар эхэллээ.

Энэхүү үйл ажиллагааны хүрээнд худалдан авах ажиллагааны эрх зүйн орчин,  шинэ бүтээл, ашигтай загвар, бүтээгдэхүүний загвар, барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай ойлголт, зохиогчийн эрхийн тухай, экспортын болон цахим худалдааны талаарх хэлэлцүүлгийг энэ сарын 5-9-нд өрнүүлнэ.

Үргэжлээд BEST хөтөлбөрийн танилцуулга, жижиг дунд бизнесүүдэд тулгардаг асуудлууд, компанийн засаглалын тухай ойлголт, чанар, стандартыг хангуулах, тохирлын баталгаажуулалт хийлгэхийн ач холбогдол, төрийн болон орон нутгийн өмчөөр тохирлын баталгаатай бараа бүтээгдэхүүн худалдан авах ба чанар стандартыг хангуулах, тохирлын баталгаажуулалт хэрхэн хийлгэх, дотоодод болон олон улсад хүлээн зөвшөөрөгдөх байдал, Засгийн газрын 90 дүгээр тогтоолын ач холбогдол сэдвээр төр, хувийн хэвшлийнхэн нэгдсэн ойлголттой болох юм.

Тухайлбал, энэ сарын 16 болон 19-нд болох хурлаар татвар, нийгмийн даатгалтай холбоотой өргөн сэдвээр хэлэлцэнэ. ТЕГ-ын Татвар төлөгчдөд үйлчлэх газрын дарга Д.Хүрэлчулуун нь “Татвар төлөлт, жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн анхаарах асуудал” сэдвээр илтгэл тавих бол НДЕГ-ын мэргэжилтнүүд нийгмийн даатгалын шимтгэл төлөлт, хөнгөлөлт чөлөөлөлт сэдвээр илтгэнэ.

“Үндэсний үйлдвэрлэл-Эх оронч худалдан авалт-2021” үзэсгэлэн, семинар, хэлэлцүүлгийн нээлтийн үйл ажиллагаа энэ сарын 15-нд болох бол сүүлийн өдөр буюу 23-нд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч нарт алхам тутам тулгардаг тендерийн баталгааны эх үүсвэрт тусгайлан хүү тооцон олгох, мөн урьдчилгаа төлбөрийн баталгаа гаргах, худалдааны санхүүжилтийн эх үүсвэрт хүү тооцон олгох, гадаад болон дотоод гүйлгээний шимтгэлийг хөнгөлөх, банкны бусад үйлчилгээний талаарх мэдээлэл өгөх юм.

Та бүхэн “Үндэсний үйлдвэрлэл– Эр оронч худалдан авалт 2021” үзэсгэлэн, семинар, хэлэлцүүлгийн шууд дамжуулалтыг үзэх бол доорх холбоосоор нэвтэрнэ үү. https://www.expomongolia.org/tenderexpo/60/aitem

 

Холбоотой мэдээ