З.Цэлмэг

З.Цэлмэг

https://www.facebook.com/TseZdata/

Ц.Анандбазар гишүүний нэр холбогдсон бэлгийн хүчирхийллийг тэвчихгүй гэдгээ Булганы залуучууд илэрхийлжээ

2021-04-27 3114 6

Булган аймгийн залуучуудын холбооны Улаанбаатар хот дахь төлөөлөгчид УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг сайн дураараа хуулийн байгууллагад яаралтай шалгуулахыг шаардаж, албан бичиг хүргүүлжээ.

Албан бичигт “Иргэн Б.Сүндэрьяа гэх хүний мэдэгдэл Булган аймгийн олонх иргэдийн төлөөлөл болон сонгогдсон УИХ-ын гишүүн таны нэртэй албан бус байдлаар холбогдож байгаа нь Булган аймгийн ард иргэдийн нэр хүндийг ихээр унагаад зогсохгүй “Анхны 1000 хүн хүчирхийлэгч гишүүнтэй аймаг” гэх шившигтэй тодотголыг нийгэмд сошиал сувгаар тодорхойлж, Монгол Улс даяар шуугиж байгаа нь Булган аймгийн залуучууд бидний хувьд ёс зүйгүй, доромжлол гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Иймд тус асуудлыг үнэн, худал эсэхийг өөрийн хүсэлтээр буюу сайн дураараа хуулийн байгууллагаар нэн яаралтай шалгуулж, бодит үнэнийг тодорхой болгохыг танаас шаардаж байна” гэжээ.

Мөн Булган аймгийн залуучууд хүчирхийллийг тэвчихгүй бөгөөд түүнийг үйлддэг хүн биднийг төлөөлсөн төрийн түшээ байхыг ёс зүйгүй гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

Холбоотой мэдээ