Монгол Улсад хүүхдийн хөдөлгөөн, байгууллага үүссэний 96 жилийн ой энэ онд тохиож буй. Үндсэндээ түүхэн 96 жилийнхээ хугацаанд энэ байгууллага “Пионерийн төв зөвлөл”-өөс дөрвөн удаа нэрээ сольж, улмаар бидний нэрлэж заншсан “Xүүxдийн төлөө үндэсний газар” нь 2016 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд Гэр бүл, xүүxэд, залуучуудын xөгжлийн газар (ГБХЗХГ )нэртэйгээр үйл ажиллагаа явуулж буй.
Түүхэн 96 жилийн хугацааг нь тооцсон ч тэр, хүүхдийн байгууллагаас улбаатай бүтэн улсын гэр бүл, залуучуудын асуудлыг бодлогоор зангиддаг далайцыг нь харсан ч тэр ГБХЗХГ хэмээх энэхүү агентлагийн хийсэн ажил, хэрэгжүүлэх гэж буй үйл хэрэг, алдаа дутагдал хэн бүхний нүдний ил байж, сонорт хүрдэг.
Тиймдээ ч Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийг тэргүүлдэг үе үеийн Ерөнхий сайд нар тус байгууллагад ихээхэн ач холбогдол өгч, жилийн жилд төсөв, санхүүжилтыг нь нэмэгдүүлж ирсэн. Энэ утгаараа тус газрыг толгойлох хүн тун чиг мэргэжлийн, нямбай, салбартаа олон жил ажилласан туршлагатай нэгэн байх шаардлага тавьдаг. Учир нь гэр бүл, хүүхэд хамгаалал, залуучуудын асуудлыг шийдвэрлэх хүнээс аль ч талаараа амьдралын нарийн ухаан, учир зүй, уян сэтгэл гээд бүх мэдрэмж, ухаан шаардагддаг.
Өөрөөр хэлбэл, цаасан дээр бичигдсэн хуулийн дагуу ажиллаад байлгүйгээр зарим үед зоригтой шийдвэр гаргаж, энэ салбарт чөдөр тушаа болж байгаа хууль, түүний тогтолцоо, дүрэм, журмыг өөрчилж чаддаг, хэрэгтэй цагт нь зөв шийдвэр гаргадаг, салбарынхаа нүд, чих нь болж явдаг тийм л сэтгэлтэй хүнээр удирдуулах нь зүйтэй гэсэн санаа. Хэрэв та бүхэн санаж байвал, 2017 онд хойд эцэгтээ хүчирхийлүүлсэн охиноос Шүүхийн шинжилгээний газар “10 мянган төгрөгийн төлбөрөө төлөхгүй бол шинжилгээ хийхгүй” гэж цэвдэг сэтгэл гаргаж байсныг. Тухайн үеийн дарга нь энэхүү асуудлыг яаралтай шийдвэрлэж, тэр дор нь хүчирхийлэлд өртсөн хүнээс ямар ч төлбөр авдаггүй болгосон нь маш сайн жишээ болсон шүү дээ. Яг ийм л мэдрэмжтэй хүнээр салбар удирдуулах нь зүйтэй гэж хэлэх гэсэн юм.
Харамсалтай нь, 100 дахь хоногоо үдэж буй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ салбарт мэргэжлийн хүн томилсонгүй, намынхаа цүнх баригчаар чухал салбарыг удирдуулж байна гэх шүүмжлэл чих дэлсэх болов. Ингээд ГБХЗХГ-ын шинэхэн даргын намтарыг харвал, олны үг ч ортой бололтой юм.
1988 онд төрсөн буюу өдгөө 33-хан настай Г.Батдорж гэх залуу бүхэл бүтэн 96 жилийн түүхтэй салбарыг удирдахаар томилогдоод удаагүй юм байна. “За яах вэ, 1980-аад оныхон Ерөнхий сайд болж байхад яагаад болохгүй гэж” гээд хэт туйлшралгүйгээр энэ салбарт хэр зэрэг их туршлага хуримтлуулсан, мерит зарчмаараа томилогдсон эсэхийг нь харвал үнэндээ базаахгүй түүх угтах нь тэр. Тодруулбал, Г.Батдорж нь,
- 2010 онд Монголын Ардчилсан Социалист Оюутны Холбооны Нарийн бичгийн дарга
- 2011 онд Монгол Ардын Намын дэргэдэх Сургалт судалгааны Стратеги академийн сургалт хариуцсан Эрдэм шинжилгээний ажилтан
- 2013 онд Нийгмийн Ардчиллын Академийн Гүйцэтгэх захирал
- 2015 онд “Нийгмийн Ардчилал” МОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга
- 2016 оноос МУ-ын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ГБХЗХГ-ын даргаар ажиллаж байсан гэжээ. Гэвч үнэн хэрэгтээ Г.Батдорж нь ГБХЗХГ-ын даргаар саяхан томилогдсон төдийгүй тус газрын Залуучуудын хэлтсийн даргаар хэдхэн сар ажиллаад гарсан нэгэн юм.
Түүнчлэн ажилласан намтарыг нь харвал, тэрбээр МАН-д олны хэлж заншсанаар цүнх баригчаар “тууштай” ажиллаж яваад ГБХЗХГ-ын хэлтсийн дарга болж, өдгөө газрын даргын суудалд суучхаад байгаа нь энэ гэнэ. Зарим нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн “гарын” хүн учраас карандуулж явсаар энэ өндөрлөгт хүрсэн ч гэж шүүмжилж буй.
Нөгөөтэйгүүр, Г.Батдорж нь МАН-ын дэргэдэх НАМОХ-ны ерөнхийлөгчөөр томилогдсон даруйдаа хэвлэлд ярилцлага өгч, тэр ярилцлагаа өөрийн фэйсбүүк хуудастаа оруулахдаа “Би ямар нэгэн албан тушаалд санаархдаггүй хүн. Нийгмийн ажил, хүүхэд хамгааллаа заагаад, судалгаа шинжилгээгээ хийгээд явахад болно” гэчхээд бөгс эргэх зайнд хүүхэд хамгааллын салбарын дээр сандайлчхаад байгаа нь энэ салбарынхны эгдүүцлийг төрүүлж байгаа аж. Тэрчлэн энэ салбарт олон арван жил ажиллаж, хүүхэд хамгааллын асуудалд санаа чилээдэг хүмүүс агентлагын даргыг сонгохдоо төрийн албаны мерит зарчимд суурилсангүй хэмээн халаглаж байна. Учир нь маш эмзэг нийгмийн асуудлыг бодлогын хэмжээнд нуруундаа үүрч дүүрч явах учиртай чухал газарт мэргэжлийн хүн томилсонгүй гэж үзэж байна.
Тиймээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд салбарынхан уг асуултыг дайж байна. Тодруулбал, “Яагаад хүүхэд хамгааллын салбарт он удаан жил ажиллаж, салбараа сайн мэддэг хүнийг сонгохгүй, зөвхөн тухайн эрх баригч намын дэргэдэх цүнх баригчаар удирдуулж байна вэ” гэж. Цаашлаад төрийн албанд жалга довны үзэл эх захаа алдсаныг тэд шүүмжиллээ. Яам, агентлагийн дарга нар нь мэргэжлийн бус байгаад зогсохгүй, нэг нутаг ус гэсэн үзлээр аливаад хандан газар, хэлтсийн даргаараа мэргэжлийн бус нутаг нэгтнээ томилдог үзэгдэл хавтгайрсан тухай хэлэв.
Иймд МАН-ын цүнх баригчид хүүхэд хамгаалал, залуучууд, гэр бүл гээд манай улсын амин зүрх болсон салбараар тоглох болоогүй шүү гэдгийг салбарынхан бухимдангүй ярилаа.
12 cэтгэгдэлтэй
hicheeld suuj vzeegvi oyutnii holboo gej dartsagshig namirch bogos dolooj tsvnh barij gvisen l ym baisan. diplom ene ter yaj awaad yaj ch surguulia togssiin ene odoo neg medhed l darga boltson ywah ymaa.
ene neg tsodoison ym surguulia l law togsoh bolomjgvi bsndaa
Ene gazar ulam l dordood bhiimaa.
Монгол бүдүүлэг харанхуй гээд шоолдог доо. Тэр нь үнэндээ халтар царайтай, мэдлэг хүмүүжил ёсзүй бүрэлдээгүй хүмүүстэй гэдгээрээ ч ганц биш. Зүгээр л хуучин феодал сэтгэлтгээтэй нь харамсалтай. Хүн заасан мэргэжлийн туршлагаараа биш дандаа гарал угшил, нийгмийн хүрээлэл дээрээ суурилж карьер хөөдөг. Карьер ч гэж дээ зүгээр л наймаалцсан ажлын орон тоо. Хүн бүр удирдахуйн ухааны мастерууд. Өөрсдөө ч хүн шиг хүн болж чадаагүй байж, хөөрхий миний эх орон.
Ажлын туршлага байхгүй нам дагасан цүнх баригчдаас хэзээ салах вэ.
Л.Оюун-Эрдэнэ томилж буй хүнээ сонгож чадахгүй байна гэдэг өөрөө тийм л болж таараад байна. МАН худлаа шүү олны өмнө шудрага хууль ярина цаанаа бол хууль дүрмээ өөрсдөө санаачлаад өөрсдөө уландаа гишгэнэ ингэж байгаа хүмүүс үнэн төрх нь та нарын төлөө байж чадах уу. Бодоорой.
тийм штэ. хуулиа өөрсдөө булилдаг хүмүүс бол МАН
Ариунзаяа сайдаа !!!!!!! Та хүүхдийн байгууллагын энэ хөгийн томилгоогоо болино уу. Тэр хүн чинь салбарын мөрөөрөө ажлаа хийгээд явдаг жирийн албан хаагчдыг халж сэлгээд байна. Томилж байгаа хүмүүс ээ. Ажлаа юунаас эхлэх гэдгийг нь хэлж өгдөггүй юм уу. Салбартаа санаачлагатай ажиллаж буй хүүхдийн мөнгийг хүрэх хүнд нь хүргэдэг шоуны ажил хийгээд явдаггүй хүмүүс ээ мeритээр тавьж өгч Монголын ард түмэнд тус болооч.
Hahaha estoi unen
ГБХЗХГ хамгийн дампуу газар даа. Хүүхдийн нэрээр идэж уугаад сууж байдаг хэдэн хүмүүс байдаг Тэр тусмаа ОУ-н байгууллагын мөнгийг зүгээр л залгиж суудаг хэдэн авгай нар байдаг. Тэднийг сайн шалгах хэрэгтэй. Мэргэшсэн нэртэй хүүхдийн нэрээр мөнгө идэж ОУ-ын байгууллагаас хүүхдэд зориулсан мөнгийг өөрсдөө ном зөвлөгөө хийлээ гээд л халаасалдаг. Хийсэн нэртэй хэнд ч ашиггүй хог цаас үйлдвэрлэдэг бүдүүрсэн авгай нар байдаг юм билээ. Үнэн шүү
Your article helped me a lot, is there any more related content? Thanks! https://www.binance.com/de-CH/register?ref=DB40ITMB
Can you be more specific about the content of your article? After reading it, I still have some doubts. Hope you can help me.