ХУУРАЙ, ГАНДУУ БҮС НУТГИЙН ЭКОСИСТЕМИЙН ДОРОЙТЛЫГ БУУРУУЛАХ ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ

2021-03-16 468 0

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Суурин төлөөлөгч Винод Ахужаг  хүлээн авч уулзан, байгаль орчны салбарын хамтын ажиллагаа, цаашдын үйл ажиллагааны талаар ярилцлаа. Мөн тус уулзалтаар Дорнод Монголын хуурай хээрийн тогтвортой ландшафт, биологийн олон янз байдлын хамгаалал төсөлд гарын үсэг зурж, албан ёсоор хэрэгжүүлж эхэллээ. Даян Дэлхийн Байгаль Орчны Сангийн санхүүжилтээр хэрэгжих тус төслийг Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн есөн суманд 5 жилийн хугацаатай хэрэгжүүлэх юм.

Уг төсөл хэрэгжсэнээр тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалал болон менежментийг 1,19 сая га газарт хэрэгжүүлэх, ландшафтын 5,64 сая газарт сайн туршлага нэвтрүүлэх, 0,25 сая га газарт нөхөн сэргээлтийн ажлыг хийхээс гадна төсөл хэрэгжих газар нутгийн хэмжээнд хүлэмжийн хийн ялгарлыг 10,3 сая тонноор багасгах тооцооллыг төслийн багийнхан гаргаад байна.

Ингэснээр зүүн аймгуудын иргэдийн амьдралын чадавхыг дээшлүүлэхэд дэмжлэг болохоос гадна төслийн үр шимийг 25 мянга гаруй хүн шууд хүртэх юм.

Холбоотой мэдээ