З.Цэлмэг

https://www.facebook.com/TseZdata/

Хүүхэд бүр Дархан хотын тухай мөрөөдлөө хуваалцахыг уриалав

2021-06-18 1286 4

Дархан-Уул аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас ЕБС-ийн сурагчдын дунд “Мөрөөдлийн хот” гар зургийн уралдаан зарлаж байна.

Уралдааныг тус аймгийн иргэдийг парламентад төлөөлдөг төрийн түшээ, Сангийн сайд Б.Жавхлангийн ивээл дор Дархан хотын түүхт 60 жилийн ойд зориулан зохион байгуулж буй юм.

Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг энэ сарын 15-аас ирэх сарын 20-ны хооронд аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газарт ЭХ ХУВИАР нь хүлээн авах бөгөөд нийт таван насны ангиллаар тус бүр гурван байр шалгаруулах аж. Мөн уралдаанд оролцсон хүүхэд бүрийн бүтээлийг Дархан-Уул аймгийн 60 жилийн үйл ажиллагааны үеэрх үзэсгэлэнд дэлгэх юм байна.

Иймд хүүхэд багачууд зуныхаа амралтыг үр бүтээлтэй өнгөрүүлж, цар тахлын үед гэртээ байж, гар утас, зурагтаасаа түр хөндийрч зургийн уралдаанд оролцож ур чадвараа сорихыг уриалж байна. Уралдааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 9904 1026 дугаарын утсаар лавлаарай.

Холбоотой мэдээ