“Жендэрийн тэгш байдал миний нүдээр” гэрэл зургийн уралдааны ялагчид тодорлоо

2021-11-01 849 3

Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль (МГТИС) болон “GIZ-МГТИС” төсөл хамтран оюутнуудынхаа дунд “Out of the box – Gender equality” буюу “Жендэрийн тэгш байдал миний нүдээр” гэрэл зургийн уралдааныг зохион байгуулж, ялагчдаа тодрууллаа. 

Зохион байгуулагчдын зүгээс эдгээр гэрэл зургаар дамжуулан оюутнуудын жендэрийн тэгш байдлын талаарх үзэл санаа, ойлголтыг авахын зэрэгцээ, тэдний “хайрцагнаас гадуурх”  чөлөөт сэтгэлгээг олон нийтэд хүргэхийг зорьсон юм. Нөгөө талаар, МГТИС-ийн хотхон дахь Жендэрийн тэгш байдлын үзэл баримтлал, нийгэм дэх жендэрийн тэгш ойлголтын тухай хүүхэд залууст сурталчлан таниулах үүрэгтэй. 

Тус уралдааныг 2020 оны аравдугаар сарын 28-наас арваннэгдүгээр сарын 11-нд зохион байгуулсан ч, цар тахлын (COVID-19) нөхцөл байдлын улмаас цахим хичээл үргэлжилж, гэрэл зургийн үзэсгэлэнг хойшлуулаад байсан юм. Ингээд өнгөрөгч баасан гарагт болсон тэтгэлэг гардуулах ёслолын арга хэмжээний үеэр МГТИС-ийн Захирал Проф. Б.Батцэнгэл ялагчдад шагналыг гардууллаа.

    • 1-р байрын шагнал: “Батламж ба Kindle”-ийг Уул уурхайн боловсруулах инженерийн 4-р курсийн оюутан Э.Уранбилэг;
    • 2-р байрын шагнал: “Батламж ба Bluetooth headset”-ийг Хүрээлэн буй орчны инженерийн 4-р курсийн оюутан М.Дулаанжаргал;
  • 3-р байрын шагнал: “Батламж ба Smart watch”-ийг 2021 оны төгсөгч Б.Бат-Очир;
  • Тусгай байрын шагнал: “Батламж ба Bluetooth speaker”-ийг Уул уурхайн боловсруулах инженерийн 4-р курсийн оюутан Д.Даваажаргал нар тус тус хүлээн авлаа.

Мөн МГТИС-ийн сургуулийн байранд шилдэг бүтээлүүдээр гэрэл зургийн үзэсгэлэн гаргаж, нийт оюутан, багш, ирсэн зочдод толилуулав. Тус сургууль нь жендэрийн тэгш байдлыг сургуулийн дүрэм болон бусад бодлогын баримт бичигтээ тусган, үйл ажиллагаандаа тогмол хэрэгжүүлдэг. 

Уралдаанд оролцогчдод мэргэжлийн өндөр шаардлага тавигдаагүй бөгөөд харин жендэрийн тэгш байдлын талаарх тэдгээр оюутнуудын харах өнцөг, сэтгэлгээ, өгүүлэмжийг тодорхой тусгасан, тайлбартайгаар та бүхэнд хүргэж байна. 

 

https://www.facebook.com/gmit.edu/videos/1303494660164061

 

 

Холбоотой мэдээ