Цагаан алт төсөл нь малын гаралтай түүхий эдийг үнэ цэнэтэй болгож, малчдын амьжиргааг дээшлүүлэх, ажилгүйдлыг бууруулах зорилготой. Тус төслийн хүрээнд Америкийн Хөгжлийн Агентлагийн (USAID) санхүүжилттэй World Learning ТББ-аас зохион байгуулдаг “LEAD” /манлайлагч залуус бэлтгэх/ хөтөлбөрт оролцогч залуусын “Ажилгүйдэл, ядуурлыг бууруулах” зорилготой баг малын гаралтай түүхий эдийг үнэд хүргэх чиглэлээр аян өрнүүлсэн. Шинэ Зеланд, Австрали улсын жишгээр Монгол малчин өрхүүд гарын дор буй шавхагдашгүй нөөц болох малын гаралтай түүхий эдийг үнэд хүргэх боломжийг олон нийтэд таниулж, хонины ноосыг хэрхэн цахилгаан машинаар хяргаж, ангилж цэвэрхэн савласнаар үнэ цэнийг нь нэмэгдүүлэх, цаашлаад дэлхийн том брэндүүдийг чанартай, органик ноосон түүхий эдээр хангаж болохыг сурталчлах, малчдыг уриалан дуудахад чиглэсэн ажлыг зохион байгуулсан байна.
Тухайлбал, Баян-Өлгий аймгийн Цагааннуур сумын арван малчин өрхөд биет сургалт хийж, ноосны машинаар хангаж, ноосыг цахилгаан машинаар хяргах тухай контент бэлтгэн цахим сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилсан.
Цагаан алт төслийг амжилттай хэрэгжүүлэхэд ХХААХҮЯ хамтран ажилласан бөгөөд малчдад зориулсан сургалт бүхий 330 ширхэг CD болон 21 ширхэг ноосны машиныг хүлээлгэн өгөх уулзалт өнөөдөр боллоо.
Тус уулзалтад ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б. Ганзориг, Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Б.Эрхэмбаяр, Хөдөө аж ахуйн биржийн дэд захирал Р.Ариунбат, Америкийн хөгжлийн агентлаг, төсөл хэрэгжүүлэгч залуусын төлөөлөл оролцож, цаашид хамтын ажиллагаагаа хэрхэн өргөжүүлэх талаар санал солилцлоо.
3 cэтгэгдэлтэй
Your article gave me a lot of inspiration, I hope you can explain your point of view in more detail, because I have some doubts, thank you.
I don’t think the title of your article matches the content lol. Just kidding, mainly because I had some doubts after reading the article.
Your point of view caught my eye and was very interesting. Thanks. I have a question for you.