З.Цэлмэг

З.Цэлмэг

https://www.facebook.com/TseZdata/

Дараах 74 үйл ажиллагаа тусгай зөвшөөрөл шаардлагагүй боллоо

2021-12-20 992 0

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өнөөдөр нийслэл хотод худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийн явдал чирэгдлийг багасгах чухал шийдвэр гаргаснаа танилцууллаа.

Нийслэлд бүртгэлтэй иргэд, аж ахуйн нэгжүүд дараах 74 төрлийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрөл авахгүйгээр эрхлэх боломжийг нээсэн байна. Ингэснээр эдгээр төрлийн үйл ажиллагаа эрхлэгч нь зөвхөн стандартаа чанд мөрдөж, Татварын албандаа л бүртгүүлэхээс өөрөөр даргын үүд манаж, мэргэжилтний ая талыг олох гээж нааш, цааш явах шаардлагагүй болж байгаа гэсэн үг.

Ирэх оноос тусгай зөвшөөрөл шаардагдахгүй үйл ажиллагаануудад худалдааны 18, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний 7, ахуйн үйлчилгээний 17, зочлох үйлчилгээний 5, Ариун цэвэр, эрүүл ахуйн болон чийрэгжүүлэх, бялдаржуулах үйлчилгээний 6, авто үйлчилгээний 6, тоглоомын үйлчилгээ 2, нийтийн байрны, мөн нийслэлийн Аялал жуулчлалын газар, Соёл урлагийн газраас зөвшөөрөл авдаг тус бүр 6 төрлийн үйлчилгээ багтаж байна.

Худалдаа:

  1. Бөөний худалдааны төв;
  2. Агуулах дэлгүүр;
  3. Худалдааны төв;
  4. Зах /барилгын материал, мод, автотехникийн г.м/;
  5. Их дэлгүүр;
  6. Хайпермаркет;
  7. Супермаркет;
  8. Үзүүлэнгийн танхим;
  9. Аутлет;
  10. Бутик;
  11. Минимаркет;
  12. Хүнсний дэлгүүр;
  13. Ая тухтай сүлжээ дэлгүүр /конвиниенс стоор/;
  14. Төрөлжсөн барааны дэлгүүр;
  15. Мухлаг
  16. Түргэн үйлчилгээний цэг /цаашид “ТҮЦ” гэх/;
  17. Улирлын чанартай, түр, сүүдрэвчтэй худалдаа;
  18. Дахивар худалдан авах цэг.

Хоол үйлдвэрлэл, үйлчилгээ:

  1. Ресторан;
  2. Баар /диско, билльярд, караоке, бусад/;
  3. Кафе;
  4. Цайны газар /нийтийн үйлчилгээтэй болон байгууллагын дэргэдэх/;
  5. Түргэн үйлчилгээний болон сүлжээ хоолны газар;
  6. Кофе шоп
  7. Явуулын үйлчилгээтэй түргэн хоолны цэг

Ахуйн үйлчилгээ:

  1. Үсчин;
  2. Гоо засал;
  3. Хумс засал;
  4. Хувцас захиалга, засвар;
  5. Гутал захиалга, засвар;
  6. Гэр ахуйн тавилгын захиалга, засвар;
  7. Ахуйн электрон, цахилгаан хэрэгслийн засвар;
  8. Алт, мөнгө, үнэт эдлэлийн захиалга, засвар;
  9. Цүнх захиалга, засвар;
  10. Нүдний шил захиалга, засвар;
  11. Цоож, түлхүүр засвар;
  12. Цаг засвар;
  13. Хими цэвэрлэгээ, угаалга;
  14. Гэрэл зураг, дүрс бичлэгийн үйлчилгээ;
  15. Гэр цэвэрлэх үйлчилгээ;
  16. Айл нүүлгэх үйлчилгээ;
  17. Эд бараа түрээслэх үйлчилгээ;

Зочлох үйлчилгээ:

  1. Зочид буудал;
  2. Дэн буудал;
  3. Жуулчны бааз;
  4. Амралтын газар;
  5. Гэр буудал;

Ариун цэвэр, эрүүл ахуйн болон чийрэгжүүлэх, бялдаржуулах үйлчилгээ: 

  1. Нийтийн халуун ус;
  2. Саун;
  3. Бассейн;
  4. Чийрэгжүүлэлтийн төв /фитнес, спиннинг, аэробик, иог, бүжиг гэх мэт/;
  5. Алжаал тайлах төв /иллэг/;
  6. Нийтийн бие засах газар.

Авто үйлчилгээ:

  1. Авто засвар /агрегат, кузов/;
  2. Дугуй засвар;
  3. Автомашины угаалга;
  4. Автомашины доторлогоо;
  5. Авто машин, сэлбэг хэрэгсэл, тос тосолгооны болон будаг, аккумлятор, гоёл чимэглэл, дугуй зэрэг ашиглалтын материалын худалдаа;
  1. Авто зогсоол /битүү, ил/;

Тоглоомын төв:

  1. цахим;
  2. хүүхдийн.

Нийтийн байрны үйлчилгээ

Б. Нийслэлийн Аялал жуулчлалын газраас зөвшөөрөл олгож буй 6 төрлийн үйлчилгээ:

  1. Зочид буудлын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл шинээр олгох
  2. Зочид буудлын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл сунгах
  3. Дэн буудлын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл шинээр олгох
  4. Дэн буудлын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл сунгах
  5. Жуулчны бааз, амралтын газрын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл шинээр олгох
  6. Жуулчны бааз, амралтын газрын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл сунгах

В. Нийслэлийн Соёл урлагийн газраас зөвшөөрөл олгож буй 6 төрлийн үйлчилгээ:

  1. Соёл урлагийн /дуу, хөгжим, бүжиг, драм, кино, драм, загвар, хөтлөгч, жүжигчин, тайзны яриа, илтгэх урлаг, уран зураг, фото зураг, төрөл бүрийн хатгамал, нүүр будаг, хувиргалт/ сургалтын газрын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээ шинээр авах, сунгуулах
  2. Дэлгэцийн болон дүрс бичлэгийн бүх төрлийн кино үзвэрийн газруудын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээ шинээр авах, сунгуулах
  3. Билльярд, боулинг, дэлгэцийн гольф, автомат тоглоом эрхлэх зөвшөөрөл шинээр авах, сунгуулах
  4. Диско клуб эрхлэх зөвшөөрөл шинээр авах, сунгуулах
  5. Караоке эрхлэх зөвшөөрөл шинээр авах, сунгуулах
  6. Тайчих клуб эрхлэх зөвшөөрөл шинээр авах, сунгуулах

Энэхүү шийдвэрийн үр дүнд дээрх төрлийн үйл ажиллагаа эрхлэгчдийн бүрдүүлдэг 7-12 төрлийн нийт 167,976 бичиг баримт шаардлагагүй болно. Мөн бичиг хэргийн зардал болох 41.9 сая төгрөг, тээврийн хэрэгслийн 149.3 сая төгрөг гээд нийт 191.3 сая төгрөгийг аж ахуйн нэгж, байгууллагууд хэмнэж байгаа аж. Төрийн үйлчилгээний шат дамжлагыг багасгаж, иргэд, компаниудын цаг хугацааг хэмнэх гээд олон давуу тал бий болж байна.

Холбоотой мэдээ