Монголын хүүхдийн зөвлөл дүрмээ баталжээ

2022-07-27 508 2
Монголын хүүхдийн зөвлөлийн Майхант чуулган долоодугаар сарын 20-ны өдөр болж, чуулганд оролцогч хүүхдүүд цаашдын зорилго, зорилт, үйл ажиллагааныхаа талаар санал солилцож дүрмээ баталж байна.

Энэхүү арга хэмжээний хүрээнд Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд оролцогч хүүхдүүд өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж, саналаа өгчээ.

Тухайлбал, гэр бүл, боловсролын орчин болон цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалахад орчин цагийн шаардлагад нийцсэн хуулийн зохицуулалт оруулах шаардлагатай байгааг онцолсон байна.

 

Холбоотой мэдээ