Залуучуудын хөгжлийн асуудлаар 500 гаруй залуус цахимаар чуулж байна

2022-08-26 428 4
Залуучуудын хөгжлийн чуулганыг #хүртээмжтэй_нийгэм_залуучуудын_оролцоо_хөдөлмөр_эрхлэлт сэдвийн хүрээнд цахимаар зохион байгуулж, 21 аймаг, 9 дүүрэг болон хилийн чанадад байгаа залуусын төлөөлөл оролцож байна.
Энэхүү чуулганаар:
“Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, арга хэмжээ: хэрэгжилт, сорилт, шийдвэр”,
-Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх “Оролцоо” төсөл,
“Шинэ сэргэлт-Next Gen” төсөл,
“Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд ажил олгогчдын оролцоо, дэмжлэг”,
-“Залуучуудын хөгжлийн салбар, зөвлөлийн үйл ажиллагаа, сайн жишээ”,
-“Тогтвортой ирээдүйд залуучуудын оролцоо”,
-“Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд залуучуудын иргэний нийгмийн байгууллагуудын оролцоо, хамтын ажиллагаа” зэрэг сэдвээр илтгэл хэлэлцүүлж, санал бодлоо нэгтгэн гаргаж байна.

Холбоотой мэдээ