ХӨГЖЛИЙН БАНК: 14 өмгөөлөгч даргалагчаас татгалзсанаар хурлыг 13.30 цаг хүртэл хойшлууллаа

2023-02-15 329 0

“Хөгжлийн банк”-ны гэх хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг Улаанбаатар Чуулгын байранд эхэлсэн ч хурлыг 13.30 цаг хүртэл хойшлууллаа. Учир нь 14 өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэлээр татгалзал гаргасан байна.

Сануулахад, Нийслэлийн прокурорын газраас Хөгжлийн банктай холбоотой гэх 80 гаруй холбогдогч дөрвөн хуулийн этгээдэд хамаарах 460 гаруй хавтаст хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Шүүх тус хэрэгт яллагдагчаар татагдсан этгээдүүд болон тэдгээрийн өмгөөлөгчдөөс гарсан хүсэлтийн дагуу Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн товыг гаргасан бол Өнөөдрийн урьдчилсан хэлэлцүүлгээр шүүхийн эцсийн шийдвэр огт гарахгүй бөгөөд хэлэлцүүлэгт нийт 257 оролцогч оролцож байгаа юм байна.

Холбоотой мэдээ