Манай улсад хүний хөхөнцөр вирусын эсрэг вакциныг нэвтрүүлэх нь яагаад үр дүнтэй вэ

2022-03-26 287 0

ДЭМБ-ын 2021 онд хорт хавдраар 18 сая хүн хорт хавдраар өвчилж, 9,5 сая хүн нас барж байгаагаас умайн хүзүүний хорт хавдраар 569 847 эмэгтэй өвчилж, 311 365 эмэгтэй эндсэн гэж мэдээлжээ. Монгол Улсад жилд дунджаар 300-400 орчим эмэгтэйчүүд умайн хүзүүний хавдраар нас бардаг ба тохиолдол болон нас баралтын тоогоор тэргүүлж байна. Тодруулбал, хавдраар эндэж буй 12 эмэгтэй тутмын нэг нь умайн хүзүүний хавдраас шалтгаалдаг гэсэн харамсалтай тоон мэдээлэл бий.

Умайн хүзүүний хорт хавдрын гол эрсдэлт хүчин зүйл нь хүний папиллома вирус (ХПВ) бөгөөд умайн хүзүүний хорт хавдар үүсгэх шалтгааны 99,7 хувийг эзэлдэг байна.

Холбоотой мэдээ