АНУ руу шууд нислэг хийх “Хубилай хаан” Боинг-787-900 Dreamliner онгоцыг хүлээн авна

2023-08-07 319 0

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд АНУ-ын Тээврийн сайд Пит Бүттэжэйж бараалхах үеэрээ хоёр орны тээврийн салбарын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах боломжуудын талаар санал солилцсон юм. Тодруулбал, Монгол Улс, АНУ-ын хооронд олон жил яригдсан “Агаарын тээврийн тухай Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг байгуулсан.

Тэгвэл АНУ руу шууд нислэг хийх “Хубилай хаан” Боинг-787-900 онгоц наймдугаар сарын 10-ны өдөр Монголд ирнэ. 

Үйлдвэрлэлээс гараад 2-3 жил болж буй 292 хүний суудалтай энэ онгоцны нийт суудлын 30 нь бизнес, 30 нь premium economy, бусад нь энгийн суудал ажээ.

Энэ нь МИАТ компанийн хамгийн том онгоц бөгөөд туршилтын нислэг хийж, ИНЕГ-аас тавьдаг шаардлагын дагуу зөвшөөрөл авсны дараа нислэг үйлдэж эхлэх юм байна.

Ингэхдээ 10 гаруй мянган км ниснэ.

Холбоотой мэдээ