Тэрбээр:
-Хамгийн эхэнд нэг зүйлийг онцолж хэлмээр байна. Би нүүрсний хэрэгт холбогдоогүй. Өмнө нь ч олон удаа мэдэгдэл хийж байсан. Өнгөрсөн бүх хугацаанд эх орон, ард иргэдийнхээ эрх ашгийн талд зоригтой зогсож ирсэн. Энэ нь намайг олон дайсантай болгожээ. Тиймдээ ч намайг нүүрсний хулгайч мэтээр нийгэмд хангалттай харлуулж зохион байгуулалттайгаар сэвлээ.
Надад нүүрстэй холбоотой юу ч байхгүй. Бүх нөхцөл байдлыг шүүх ил тодоор харах байх. Шүүх хуралдааныг нээлттэй явуулах ёстой гэж үзэж байна. Би нүүрсний хэргийг бусдын адилаар үнэн мөнөөрөө илрээсэй гэж хүсэж байгаа. Ер нь УИХ-ын гишүүд ямар нэг эргэлзээтэй асуудал байгаа бол хуулийн байгууллагаар ороод шалгуулчихдаг байх хэрэгтэй. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг оролцуулаад шүүх хурлыг нээлттэй явуулах хүсэлтэй байна” гэв.
Улмаар шүүх хуралдаан хойшилж есдүгээр сарын 12-нд 09:00 цагт товлогдов. Уг хэрэгт 11 хүн нэр холбогдсон бөгөөд нэг хүнийх нь өмгөөлөгч өөр шүүх хуралд давхацсан гэх шалтгаанаар ийнхүү хойшилжээ.
Түүнийг хамаарал бүхий хүмүүстээ давуу байдал олгосон, нүүрсний хулгайд буруутай байж болзошгүй шалтгаанаар Авлигатай тэмцэх газар (АТГ) яллагдагчаар татан шалгах саналтайгаар прокурорт хүргүүлсэн байдаг. Нүүрсний гэх хэргийг шалгах ажлын хэсгийнхэн өнгөрсөн нэгдүгээр сарын сүүлээр Т.Аюурсайханы туслах, зөвлөх зэрэг хамаарал бүхий, нэгдмэл сонирхолтой хүмүүсийн гэр, албан өрөө, аж ахуйн нэгжийн объектод нэгжлэг хийж эд мөрийн баримт болохуйц бичиг баримтууд хураан авсан гэх мэдээллийг өгч байв.
Эргэн сануулахад, Нийслэлийн Прокурорын газраас “Нүүрсний” гэх тодотголтой эрүүгийн хэрэгт холбогдуулан 11 хүнд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 142 хавтас эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх найсдугаар сарын 4-ний өдөр хүлээн авсан бөгөөд тус хэргийн Урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг яллагдагчдын өмгөөлөгч нарын хүсэлтээр өнөөдөр тогтсон нь энэ юм.
0 cэтгэгдэлтэй