МАН-ын бүлгийн хурлдаанаар Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах хэд хэдэн асуудлыг хэлэлцлээ. Үүнд хүүхдийн эрхийг хамгаалах асуудлаас гадна согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохтой холбоотой хуулийг чангатгах талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Согтуугаар жолоо барьсан бол зөрчил гэж үзэхгүй, гэмт хэрэг гэж үзнэ. Дөрвөн ялын бодлого үйлчилнэ. Нэгдүгээрт, 450 мянгаас 15 сая хүртэлх төгрөгөөр торгоно. Хоёрдугаарт, зорчих эрхийг хязгаарлана, гуравдугаарт, нийтэд тустай ажил хийлгэнэ. Дөрөвдүгээрт, цагдан хорих дөрвөн ялын бодлогыг бичнэ. Шүүгч согтуурлын хэмжээ, учруулсан хохирол зэргээс хамаарч алийг нь хэрэглэхээ шийднэ. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, хүнд гэмтэл учруулах ялын бодлогыг мөн чангална” гэлээ.
0 cэтгэгдэлтэй