Х.НЯМБААТАР: Би нийслэлийн орон нутгийн сонгуулийн бүрэн эрхийн хугацаа дуустал ажиллана

2023-10-12 351 0

НИТХ-ын хуралдаанаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийг томилох асуудлыг хэлэлцэж байна. Нийслэлийн Засаг даргад хууль зүй дотоод хэргийн сайд асан Х.Нямбаатарыг нэр дэвшүүлж байгаа юм. Хэлэлцэж буй асуудалтай холбоотой төлөөлөгчид асуулт асууж хариулт авч байна.

НИТХ-ын төлөөлөгч Г.Гантулга: Уг нь хуулийн дагуу Засаг даргад нэр дэвшигчийг НИТХ-ын МАН-ын бүлэг нэр дэвшүүлэх ёстой. Гэтэл таныг шууд Ерөнхий сайд УИХ дахь МАН бүлэг дээр оруулж ирсэн. Гэтэл НИТХ-ын чадамжийн асуудал энд сөхөгдөх нь. Удахгүй УИХ-ын сонгууль болох гэж байна. Долоон сарын дараа та нийслэл дээр байх юм уу. Уул уурхайн сайд ирэхээрээ нийслэл дээр уурхайтай болно гээд явсан. Та бол нийслэлийг хулгайг шалгаж, 5Ш ажиллагаагаа нийслэл дээр явуулна гэж байна. Мэргэжлийн ажлаа нийслэл дээр хийх юм уу. Ногоон автобусаар дамжаад нийслэлийн нийтийн тээвэрт бий болсон мафийг яаж дарах гэж байна вэ. Хоёрдугаарт, торгууль төлдөггүй, согтуу жолооч нараа яах вэ. 5Ш ажиллагааны хүрээнд юу хэрэгжүүлэх юм бэ. Та ажлын тайлангаа хаана тавих вэ. Нийслэл дээр хулгай яриад суух биш хөгжил ярьдаг баймаар байна. Та Засаг даргын хувьд түгжрэлийг хэдэн хувь буруулах вэ. Хагас коксжих нүүрсний асуудалд та ямар бодлого баримтлах вэ.

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшигч Х.Нямбаатар: Та буруу ойлголттой байна. Намайг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар томилох асуудлыг МАН-ын бүлэг дээр огт яриагүй. Улс төрийн намын тухай хууль болон МАН-ын дүрмийн дагуу МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанаас улс төрийн шийдвэр гаргаж, Нийслэлийн ИТХ-ын МАН бүлэг хуралдсан. Би Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байсан. Гэхдээ одоогийн сайдын бодлого шийдвэрийн талаар санал, бодлоо илэрхийлэхгүй. Хийсэн, байсан зүйлс тэндээ үлдэх ёстой. Өөрөө ажлаа өгчихөөд дараагийн хүний ажилд оролцоно гэдэг зохимжгүй зүйл. Намайг ИТХ-ын төлөөлөгч нарын хурлаар дэмжиж, Ерөнхий сайд батламжлавал Нийслэлийн хөгжил цэцэглэлт, их хотын сайн сайхан амьдралын төлөө өөрийн бодож байгаа бүхнээ тооцоо судалгаатай, мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөөтэй бодлого шийдвэрээ гаргаж явна. Би шийдвэр гаргахад судлах, хойш тавих бодол байдаггүй. Тулгамдаж байгаа асуудлын гаргалгааг шийдвэр гаргаж шийднэ гэж бий боддог. Автобустай холбоотой Худалдан авах ажиллагааны хууль тогтоомж зөрчигдсөн бол энэ асуудалд цэг тавьж, өмнө нь шилжүүлсэн өр төлбөрийн асуудлыг цэцэглэнэ. Шинэ автобусыг хууль тогтоомжийн дагуу авна. 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүй . Нийслэлийн орон нутгийн сонгуулийн бүрэн эрхийн хугацаа дуустал ажиллана.

Холбоотой мэдээ