Бэрх цагийн түүчээ БЭТ Ж.Ганбатад баярлалаа

2023-10-29 362 0

Өдгөөгөөс яг жилийн өмнө Монгол Улсын Засгийн газрын 385 дугаар тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-д Онцгой дэглэм тогтоож Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчөөр Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатыг томилж байв. Тэгвэл өчигдөр Онцгой дэглэмийн хугацаа дуусаж “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж компанийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын захирал Х.Мөнхжаргалыг томиллоо. “Эрдэнэс Тавантолгой” ХК-д Онцгой дэглэм тогтоосон өнгөрсөн нэг жилийн хугацаанд нүүрс олборлолтыг гурав дахин, нүүрс тээврийг 3.5 дахин, орлогыг 3.6 дахин, нүүрс борлуулалтыг 3.9 дахин нэмэгдүүлж Улсын төсөвт 2.7 их наяд төгрөгийн татвар хураамж төвлөрүүлж УИХ, Засгийн газраас өгсөн үүрэг чиглэлийг амжилттай хэрэгжүүлэн ажилласан гэдгээ БЭТ Ж.Ганбат ажлаа хүлээлгэн өгөхдөө онцоллоо. Энэ тоон үзүүлэлт БЭТ Ж.Ганбатад баяр хүргэх хангалттай шалтгаан мөн билээ.
Түүний гавьяа бол өнгөрсөн ганцхан жилийн хугацаанд Монгол Улс нүүрснээсээ яаж ашиг олох боломжтойг, хар алтны худалдаа экспортыг дэлхийн жишигт нийцүүлж биржээр арилжиж болдгийг, нүүрс тойрсон элдэв далд гаруудыг таслан зогсооход зүтгэл багаддаггүйг, зоривол улсын төсвийн бүрдүүлэлтэд ганц компани голлох үүрэгтэй оройлж болдгийг харууллаа.
БЭТ Ж.Ганбатын үүрэг бол нүүрснээс орж ирэх гадаад валютын урсгалыг нэмэгдүүлэх чиглэлд ажиллах байсан. Энэ даалгавраа биелүүлж, бэрх цагийг давлаа.
Эрдэнэс Тавантолгойд өнгөрсөн жилийн хугацаанд БЭТ-өөр ажиллахдаа тэрбээр компанийг ил тод, нээлттэй болгохоос гадна үйл ажиллагааны хяналт, засаглалыг нь сайржуулж, санхүүгийн сахилга батыг сахиулахад анхаарсан байгаа юм. Ингэхээс ч аргагүй. Учир нь түүнийг томилогдож ирэх үед буюу яг жилийн өмнө ЭТТ ХК ес орчим сая тонн нүүрс экспортолсон “амжилттай”, 3.4 их наядын өр төлбөртэй, өдөрт 100 дээд тал нь 350 хүрэхтэй үгүйтэй машин нүүрс Цагаанхад руу гардаг, нүүрстэй машин алга болдог, орлого зарлагын дүн мэдээ зөрдөг, бүртгэл сул байсан гэдэг. Хамгийн ойлгомжгүй төсөөлөл байсан нь, Монгол Улс тэр дундаа ЭТТ ХК жилд хэдэн тонн нүүрс экспортод гаргах нь тодорхойгүй байдал угтсан нь зоригтой бодлого, өөрчлөлтийг хэрэгжүүлэхгүй л бол ажил яагаад ч урагшлахгүйг ойлгох нөхцөл болжээ. БЭТ Ж.Ганбат энэ бүхнийг байж боломгүй завхрал гэж үзэж нүүрсний хулгайг таслах, уурхайгаас олборлож гаргаад машинд ачсан нүүрсний хэмжээ, хилээр гарсан хэмжээтэй таардаг байх, эргэлзээ хардлагыг арилгахын тулд биржээр нүүрсээ арилжаалдаг болох, өр төлбөрийг бууруулах, нүүрс тээвэр, худалдан авалт, С зөвшөөрөл гэх мэт бүхий л мэдээллийг www.ett.mn цахим хуудсанд нээлттэй байршуулдаг болсон, баяжуулах үйлдвэр, усан хангамж, цахилгаан хангамжийн төслүүдийг эрчимжүүлэн, ажилчдын нийгмийн асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэсэн гэх мэт чиглэлд онцгойлон анхаарч ажилласан нь зорилтот бүлгийнхний уурыг хүргэж байгаа бол зовлонгоо гэтэлж буй улсын эдийн засгийн орчинд төгрөг, валютын эргэлтийг сайжруулсан зол боллоо.

Холбоотой мэдээ