Б.Чойжилсүрэн: ХАГАС КОКСЖСОН түлшийг Нисэх, Яармаг, Налайх, Дархан хотод туршина

2023-10-02 226 0

Өнөөдөр УИХ-ын намрын чуулган эхлээд буй. Энэ үеэр Эрчим  хүчний сайд Б.Чойжилсүрэн сэтгүүлчдэд мэдээлэл өглөө

Тэрбээр хэлэхдээ: “Энэ оны эхний хагаст ААН болон иргэдийн орлого тогтворжсон тохиолдолд эрчим хүчний үнийн өсөлтийг ярина. Гарцаагүй нэмэгдэхээс өөр аргагүй. Нэгдүгээр сарын 1-нээс үнэ нэмэх асуудлаар Засгийн газарт танилцуулга хийсэн ч түр харзнахаар болсон. 2024 оны дөрөвдүгээр улиралдаа багтаагаад 300 мвТ-ын цахилгаан станц байгуулах ажлыг эрчимжүүлж байна. 2025 онд дахин 150 мвТ-ын блок ашиглалтад орсноор бид эрчим хүчний жоохон нөөцтэй болно.

Мөн түүнчлэн хагас коксын 177 тэрбум гэж би сайхан шүүмжлүүлсэн. Одоо 31,7 тэрбум төгрөгөөр нийслэлийн бондоор 24500 тонн хагас кокс гэдэг бүтээгдэхүүн оруулж ирээд энэ өвөл 12-р сарын 15-ны хооронд Нисэх, Яармаг, Налайх, чадвал Дархан хотод туршилт хийнэ.

Туршилтад орох байршлуудын тухайд урьдчилан туршилт хийж технологио эцэслээд их том алдаа хийхээсээ өмнө ямар ч байсан нүдээр үзье л гэж байгаа. Намайг сайд болохоос өмнө хагас коксыг түлшээр нь оруулж ирэхээр гэрээ хийсэн байсан. Нэг тонных нь үнэ 2 сая гаран буюу хэт өндөр байсан тул би итгэл үнэмшилгүй байгаагаа хэлээд нэг жил хойшлуулсан. Саяны ногоон автобус шиг юм болох вий гээд хойшлуулсан.

Угаартаж буй асуудал дээр бүх зүйлийг төр хариуцна гэж байхгүй, иргэн бас өөрийнхөө амь насны төлөө санаа тавих ёстой” гэв.

Холбоотой мэдээ